Алсын хараа
Түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар мэргэжлийн багийг бүрдүүлсэн үндэсний тэргүүлэгч төв болох.
Эрхэм зорилго
Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг мэргэжлийн ёс зүйн ур чадвар эзэмшсэн баг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд оршино.
Стратегийн зорилго
Түргэн тусламжийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай хүргэж хүний нөөц, технологийг тасралтгүй сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршино.
Тэргүүлэх чиглэл
1. Түргэн тусламжийн стандарт, чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэсэн үндэсний төв болно.
2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.
3. Байгууллагын хөгжил, удирдлага, хүний нөөцийг чадавхижуулна.
4. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулан байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлнэ.
5. Шинэ технологи, шилдэг санаа, цахим сүлжээ, инновацыг нэвтрүүлнэ.