“Амилуулах болон осол гэмтэлийн суурь тусламж”-ийн сургалт зохион байгууллаа.

  • Хэвлэх

Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дотоод журмын дагуу Шинээр эмчээр ажилд орж буй эмч нараас Амилуулах болон Осол гэмтлийн суурь тусламжийн онол мэдлэг  ур чадварыг үнэлэх шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 17-18нд авлаа. Ийнхүү шинээр ажилд орж буй эмч нарыг “Амилуулах болон Осол гэмтлийн суурь”-тусламж сэдэвт сургалтанд 2014 оны 4 дүгээр сар 19-20-ны өдрүүдэд хамрууллаа. Ингэснээр шинэ залуу эмч нарын “Амилуулах болон Осол гэмтлийн” үед үзүүлэх тусламжийн онолын болон гардан үйлдлийн ур чадвар дээшилж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.