Эмч, ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа

  • Хэвлэх

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнcургалтын алба, ҮЭ-ийн хорооны хүсэлтээр "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт нэг өдрийн нэг багц цагын сургалтыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос тус төвийн 77 эмч, ажилтнуудад 2016.11.23-ний өдөр зохион  явууллаа.

Сургалтад “МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт”, “Хөдөлмөрийн тухай хуулийн товч ойлголт”, “Эвлэлдэн нэгдэх эрх, ҮЭ-ийн тухай үндсэн ойлголт”, “Хамтын гэрээ-түүнийг байгуулахад гардаг нийтлэг зөрчлүүд”, “Цалин хөлсний тухай ойлголт, ээлжийн амралт тооцох, бодох арга”, “Цалин хөлснөөс хийх суутгал, илүү цаг бодох аргачлалд сургах бие даалт”, “Хөдөлмөрийн гэрээ, түүний үр дүн, ач холбогдол” сэдвүүдээр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч, өмгөөлөгч М.Саранцацрал нар сургалт явууллаа.  Сургалтадоролцсон эмч, ажилчид өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлон ярилцаж, арга зүйн зөвлөгөөг авч, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн сургалт болж өндөрлөлөө.