06 ДУГААР САРЫН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

  • Хэвлэх

 

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН АЛБАН ТУШААЛТАНДГАРГАСАН

06 ДУГААР САРЫН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2019 оны 07 дугаар сарын 05                                                                   

-      2019 оны 06 дугаар сард Засгийн газрын 11-11 төвөөс 16, Засгийн газрын 1800-1200 оператороос 2, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цахим хэлбэрээр болон утсаар 3, нийт 21 хандалтаар 17 талархал, 4 гомдол ирсэн байна.

Дуудлагын 18 эмч, 2 сувилагч, 9 жолооч, нийт 29 хүнд ирсэн талархлыг байгууллагын талархлын самбар, вэб сайтад байршуулж, эмч, ажилчдад танилцуулан 2 дугаар улирлын ажил дүгнэх үзүүлэлтэнд оруулахаар ажиллаж байна.

Ирсэн талархлыг хуулийн хугацаанд хариу өгч шийдвэрлэн ажилласан.

 

-       2019 оны 06 дугаар сард Засгийн газрын 11-11 төвөөс 2, 1800-1200 оператораас 2, нийт 4 гомдол ирсэн.

 Ирсэн 4 гомдлыг шалгаж үзэхэд 1 гомдол нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй холбоотой тул хамааралгүй гэж үзсэн.

 3 гомдол нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй болон утсан харилцаатай холбоотой гомдол байсан. Үүний дагуу салбарын чанарын хурал хийж 1 эмчид чанарын талон сануулж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан.

2 дугаар улиралд гарсан гомдлын дагуу удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурал болон  чанарын багын хурлаар хэлэлцэн, хугацаат үүрэг даалгавар өгч, мэдлэг мэргэжлээ сайжруулж ажиллахыг анхааруулж, гомдлыг хуулийн хугацаанд хариулж шийдвэрлэсэнбайна.

 

ЧАНАРЫН АЛБА