Баянзүрх салбарын танилцуулга

  • Хэвлэх

          

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн харьяа Баянзүрх дүүргийн түргэний салбар нь 2010 оны 12-р сарын 27 нд НЭМГ –ын даргын тушаалаар нийт 463,979,174 сая төгрөгний өртөгтэй, 864 м кв эзэлхүүнтэй, барилгын нийт талбай 320м кв, ашигтай талбай 288 м кв 2 давхар төмөр бетон суурьтай , 12 автомашины гадна зогсоол ,8 машины автограшийн багтаамжтайгаар анх ашиглалтанд оржээ. БЗДүүргийн Засаг даргын 2015 оны 12-р сарын 01 өдрийн А/935 тоот тушаалаар 1599 м кв га газрыг эзэмшидэг. Тусламж үйлчилгээний үйл ажиллагааны чиглэл : Баянзүрх дүүрэг нь хүн ам болон нутаг дэвсгэрээрээ нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд засаг захиргааны 28 хороотой хамгийн алслагдсан Хонхор,Гацуурт тосгонууд тус салбараас 18 км-ийн зайтай байрладаг. Тус салбар нь Баянзүрх дүүргийн 336900 хүн амд газар дээрхи болон эмнэлэг хүртлэх яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх. Баянзүрх салбар нь 24 цагаар 3 ээлжийн эмч ,жолооч, сувилагч ,эмийн санч, үйлчлэгч 1,тогооч нийт хүний бүрэлдэхүүнтэйгээр насанд хүрэгчид , хүүхдийн яаралтай эх барих осол гэмтэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үндсэн үзүүлэлт: Баянзүрх салбар нь жилд дундажаар дуудлага хүлээн авч үйлчилдэг. Үүнээс төрөх осол- гэмтэл - хүүхдийн яаралтай дуудлагыг тус тус хүлээн авч үйлчилдэг .