Авто баазын танилцуулга

  • Хэвлэх

   

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Автобааз нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6-р хорооны Их сургуулийн гудамж 11/2-д байрлалтай 1990 онд автомашины гаражийн зориулалттай баригдсан. Одоогоор нийт 83 автомашин, 121 жолооч, 30 ажилтан, 8 засварчинтайгаар эмнэлэг үйлчилгээнд үйлчлэх автомашины байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Түргэн тусламжийн автобааз нь дор дурьдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна. Төрийн үйлчилгээний стандартын дагуу нийслэлийн бүх эмнэлэгүүдийн албан ажил, үйлчилгээнд зориулалтын, шаардлага хангасан найдвартай автомашинаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх.  Үйлчилгээнд явж буй автотээврийн хэрэгсэл, автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах.

Байгууллагын инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, диспетчер-механик, жолооч нарын боловсрол, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх

Ашиглалтын албаны дарга нь автобаазын хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийг бүрдүүлэх

Автобааз нь  үйл  ажиллагаандаа  Монгол улсын  Үндсэн хууль,  Нийслэлийн  эрх  зүйн  байдлын  тухай хууль, Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн тухай хууль,  Засаг  захиргаа  нутаг  дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай, Хөдөлмөрийн   тухай  хууль,  Авто тээврийн  тухай  хууль  болон   холбогдох  бусад хууль  тогтоомж,  МУ-ын  Засгийн  газар , Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн  хурал, Нийслэлийн  Засаг  даргын  захирамж,  тогтоол,  шийдвэр, байгууллагын дүрмийг   удирдлага   болгон   ажиллана.  

Шаардлагатай үед ажиллах хүн хүчийг зөв оновчтой хуваарилах ажлыг зохион байгуулж, техникийн тусламж үйлчилгээ үзүүлэх техникийн баг бэлтгэн ажиллаж байна.