Даргын мэндчилгээ.

  • Хэвлэх

 

   Эрхэм хүндэт зочин таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн цахим хуудсанд тавтай             морилно уу. 

   Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн хамт олон бид нийслэлийн иргэдэд (насанд хүрэгчдэд) эмнэлэг хүртэлх яаралтай       тусламжийг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд цаг алдалгүй үзүүлэх зорилго тавин та бүхний эрүүл энхийн манаанд  24   цагийн  турш тасралтгүй зогсож байдаг билээ. Дараагийн арванд манай хамт үйл ажиллагаагаа улам сайжруулан, шинийг эрэлхийлэн   ажиллах зориг эрмэлзэл дүүрэн байна.

   Та манай цахим хуудаснаас байгууллагын түүх, үйл ажиллагаа, үйлчилгээ, тоног төхөөрөмж болон холбогдох хууль, тогтоомж зэрэг   манай төвийн тухай өөрийн сонирхсон хэрэгцээт мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлчүүд та бүхнийг НТТТ-ийн   эмчилгээ үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх санаа бодлоо ирүүлэн бидний ажилд дэмжлэг үзүүлнэ хэмээн гүнээ итгэж байна.

 

                             Таныг хүндэтгэсэн НТТТ-ийн дарга С.Ариунболд