Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан тушаалтанд гаргасан 4, 5 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

  • Хэвлэх

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан тушаалтанд

Гаргасан 4,  5 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

 

2019 оны 06 дугаар сарын 06                                                                     

2019 оны 04 дүгээр сард Засгийн газрын 11-11 төв, 1800-1200 дугаарын  оператор, ЧДЗДТГ-аас цахим хэлбэрээр болон утсаар нийт 10талархал,  1 гомдол ирсэн.

Нийт давхардсан тоогоор 8 эмч, 30 сувилагч, 4 жолооч, нийт 42 эмч, сувилагч, жолооч нарт ирсэн талархлыг байгууллагын талархлын самбар, вэб сайтад байршуулж, эмч, ажилчдад танилцуулан ажиллаж байна.

Ирсэн 1 гомдлыг шалгаж судалж үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний дагуу үйлчилсэн гэж үзсэн.

2019 оны 05 дугаар сард Засгийн газрын 11-11 төв, 1800-1200 дугаарын  оператор, цахим хэлбэрээр болон утсаар нийт 29талархал, 1 гомдол ирсэн.

Нийт давхардсан тоогоор 30 эмч, 3 сувилагч, 21 жолооч, нийт 54 эмч, сувилагч, жолооч нарт ирсэн талархлыг байгууллагын талархлын самбар, вэб сайтад байршуулж, эмч, ажилчдад танилцуулан ажиллаж байна.

Ирсэн 1 гомдлыг  шалгаж үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой алдаа байсан тул ажил сайжруулах 1 сарын аян зохион байгуулан ажиллаж байна.

Ирсэн талархал болон гомдлыг судалж шалгаж үзэн хуулийн хугацаанд хариу өгч шийдвэрлэн ажилласан.

           

ЧАНАРЫН АЛБА