"ЭРҮҮЛ АГААР-10000 алхалт" өдөрлөг зохион байгууллаа.

  • Хэвлэх

   “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” нь Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл гэж үзэж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 09 дүгээр сарын 17-ны өдөр болгон шийдвэрлэсэн.

        Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор үйлчлүүлэгчид, иргэд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцсон  өдөрлөг, мөн  “Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өдөрт 10000 алхам-цэвэр агаар-хандлагаа өөрчлөе” аяныг дэмжиж,  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын ач холбогдлыг сурталчлах, мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготойгоор зорилтот өдөрлөгийг Чингисийн өргөө цогцолборын гадаа, Богд-Уул Дугуй цагааны энгэрт , 09 дугаар сарын 28-ны Бямба гаригт 10 цагаас 15 цаг хүртэл, нийт 5 цагийн үйл ажиллагаа зохион байгууллаа.