Өргөдөл гомдлын 4-р улирлын тайлан

  • Хэвлэх

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН

АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ,ГОМДЛЫН

ШИЙДВЭРЛЭЛТИЙН 4  ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

 2019 оны 12 дүгээр сарын 11                                                                                                                                                                   Улаанбаатар хот

 1.     “Улаанбаатар ERP”  программаар иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг үзэхэд Засгийн газрын 11-11 төв болон утсаар болон биеэр, нийт 35 удаагийн хандалтаар 33 талархал, 2 гомдол ирсэн.

 33 талархлыг 39 эмч, 8 сувилагч, 21 жолоочид цаг алдалгүй тусламж үзүүлж, амь насыг аварсанд, мөн хүүхдийн тусламж үйлчилгээг зөв өгч, цаг алдалгүй тусалсанд талархсан талархлууд байсан.  Ирсэн талархлыг ирсэн өдөрт нь хариулж мэдээлсэн.

Талархлыг эмч ажилчдад танилцуулан ажилласан.

Гомдлыг шалгаж үзэхэд үндэслэлгүй 1, хамааралгүй 1 байсан. Гомдлыг шалгаж, хуулийн хугацаанд хариуг хүргүүлж ажилласан.

Чанарын алба