2020 оны 4-р сард ирсэн талархал

  • Хэвлэх

Талархал-54 (Засгийн газрын 11-11 төв)

103-ын эмч Б.Бүрэнжаргал, жолооч Д.Алтанхуяг нарт  талархал илэрхийлэх гэсэн юм. Манай хүүхдийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. СБД-ийн 15-р хорооны иргэн Я.Буянхишиг.

Талархал-55 (Засгийн газрын 11-11 төв)

Хаяг тодорхой бус байсан байхад түргэний эмч Н.Оюунбилэг, жолооч Х.Баатар нар түргэн шуурхай ирж зөвлөгөө өгч, эмчилгээ бичиж өгсөнд баярлалаа. СХД-ийн 7-р хорооны иргэн Я.Алтаннавч.

Талархал-56 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын эмч Ч.Мягмарсүрэн, жолооч н.Ганхөлөг нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа. ХУД-ийн 3-р хорооны иргэн Я.Номин-Эрдэнэ.

  Талархал-57 (Засгийн газрын 11-11 төв)

Түргэний их эмч Э.Уянга, жолоочид нь талархал илэрхийлмээр байна. түргэн шуурхай ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. БЗД-ийн 14-р хорооны иргэн Г.Сонорбаатар.

Талархал-58(Засгийн газрын 11-11 төв)

103-ын 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргал, Л.Ундармаа, жолооч Батбаатар, Д.Алтанхуяг нарт талархал илэрхийлмээр байна. харилцааны соёлтой манай эмээг түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. БГД-ийн 18-р хорооны иргэн ч.Нямсүрэн.

Талархал-59 (Засгийн газрын 11-11 төв)

 Чингэлтэй салбарын 103-ын эмч Идэрмаа, эмч Золжаргал, жолооч Баярсайхан, Батбаяр  нарт талархал илэрхийлмээр байна. түргэн шуурхай ирж анхан шатны тусламж үзүүлсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. СБД-ийн 18-р хорооны иргэн Н.Батсүх.

 Талархал-60(Засгийн газрын 11-11 төв)

103-ын эмч Жавхлан, жолооч Даваасүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Уушгины хорт хавдартай хүнийг ирж шуурхай ирж эмчилгээ хийж өгсөнд баярлалаа. СХД-ийн 18-р хорооны иргэн А.Болоож.

Талархал-61 (Засгийн газрын 11-11 төв)

1 дүгээр ээлжийн эмч Энхжин, жолооч Норолхоосүрэн нарт талархал илэрхийлмээр байна. түргэн шуурхай үйлчилгээтэй зөвлөгөө өгөөд явсанд баярлалаа. СБД-ийн 8-р хорооны иргэн Ц.Түмэнбаяр.

Талархал-62 (Утсаар ирсэн талархал)

 4-р сарын 5-нд 103-ын эмч Ч.Мягмарсүрэн, жолооч Галбадрах нар тусламж үйлчилгээ шуурхай түргэн үзүүлсэнд баярлалаа. БГД-ийн 11-р хорооны иргэн Эрдэнэтуяа.

 Талархал-63 (Засгийн газрын 11-11 төв)

 Түргэний эмч Аззаяа, жолооч Бадрах нарт баярлалаа. Түргэн ирж, эмнэлэгт хүргэсэнд баярлалаа. БЗД-ийн 27-р хорооны Б.Амгалан.

 Талархал-64 (86220003 утсаар ирсэн талархал)

 Их эмч Баярмаа, жолооч Чулуунбаатар нарт талархал илэрхийлэв.

 Талархал-65 (99057335 утсаар ирсэн талархал)

4-р сарын 16-нд Эмч Пүрэвжав, жолооч Бадарч нарт зусланд байгаа бөөрний дутагдалтай дүүдээ дуудлага өгөхөд шуурхай арга хэмжээ авч өгсөнд баярлалаа. БЗД-ийн иргэн Тэмүүлэн.

Талархал-66 (Засгийн газрын 11-11 төв)

 НТТТ-ийн эмч Б.Сосорбурам, жолооч Ариунболд нарт талархал илэрхийлмээр байна. шуурхай үйлчилж манай ахыг эмнэлэгт хүргэж өгч амийг нь аварсанд баярлалаа. ЧД-ийн 7-р хорооны иргэн Т.Баяраа.

 Талархал-67 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын эмч Пагамдулам, жолооч Хэрлэн нарт, өчигдөр  орой 70 настай эрэгтэй хүнийг зүрхний шигдээс болсон байхад түргэн шуурхай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. БЗД-ийн 14-р хорооны иргэн Н.Тогтохням.

Талархал-68, 69 (Засгийн газрын 11-11 төв,G200417008, G200417009)

103-ын эмч Пагамдулам, жолооч Хэрлэн нарт, манай эхнэрийн бие муудаад шуурхай арга хэмжээ авч эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. БЗД-ийн 21-р хорооны иргэн С.Баярхүү.

 Талархал-70 (Засгийн газрын 11-11 төв)

4-р сарын 9-нд орой оператор эмч тухайн өдөр 6 дугаар шугаман дээр ажиллаж байсан эмчээс зөвлөгөө авч хүүхдийнхээ хоолойг эмчилсэн юм. Хүүхэд маань эдгэрсэн, маш их баярлалаа. БГД-ийн 21-р хорооны иргэн А.Үржин-Од.

 Талархал-71 (Засгийн газрын 1800-1200 оператораас)

 НТТТ-ийн хамт олон эмч А.Сувд эмчид маш их баярлалаа. Манай дүү жирэмсэн гэдгээ нуугаад 8 сар болсон байна. Өнөөдөр гэнэт өвдөөд Жуковт түргэн тусламж дуудсан. Намайг түгжрээд очих гэж явж байх үед очиж эх барьж авсанд маш их баярлалаа. СХД-ийн 7-р хорооны иргэн Ч.Эрдэнэбаяр.

 Талархал-72 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын эмч В.Цэрэнхүү, дагалдан эмч Ц.Мөнх-Эрдэнэ, жолооч С.Баярсайхан нарт талархал илэрхийлмээр байна. 4-р сарын 20-ны орой ээжийн даралт 200 хүртэл ихсээд түргэн дуудсан, түргэн ирж эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. СХД-ийн 6-р хорооны иргэн Б.Хонгорзул.

  Талархал-73(99027171 утсаар ирсэн талархал)

 4-р сарын 23-нд өглөө нүд юм харахгүй дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж арга аэмжээ авч, бид бүгдийг тайвшруулж, зөвлөгөө өгч, эмнэлэгт хүргэсэн Идэрмаа эмчид маш их баярлалаа. ЧД-ийн 2-р хорооны иргэн Мөнхдөл.

 Талархал-74 (Засгийн газрын 11-11 төв)

 Түргэний эмч Айгерим, жолооч Энэбиш нарт талархмаар байна. 1 настай хүүхдэд түргэн шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. ХУД-ийн 15-р хорооны иргэн Ц.Мөнхсаран.

 Талархал-77 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын эмч Гантогтох болон жолооч нарт баярлалаа. Харилцаа сайтай, түргэн шуурхай үйлчилгээтэй энэ хүмүүст ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 26-р хорооны иргэн Д.Ганчимэг.

 Талархал-78 (Засгийн газрын 11-11 төв)

 Их эмч П.Ганбаатар, жолооч Энэбиш нарт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. СБД-ийн 17-р хорооны иргэн Г.Билгүүн.

 Талархал-79 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын эмч Л.Ундармаа, Очирсүх нарт талархал илэрхийлж байгааг минь дамжуулж өгнө үү. БЗД-ийн 8-р хорооны иргэн Н.Уянгатөгөлдөр.

 Талархал-80 (Засгийн газрын 11-11 төв)

 1-р ээлжийн эмч Буянжаргал, дуудлага авсан зөвлөх эмч Б.Ууганбаатар болон жолооч нарт талархал илэрхийлмээр байна. манай аав харвачихсан хэвтэрт байдаг хүн. Түргэн ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа. БГД-ийн 4-р хорооны иргэн Ш.Аюурзана.

 Талархал-81 (Засгийн газрын 11-11 төв)

 1-р ээлжийн эмч Б.Энхжин, жолооч Баярсайхан нарт талархал өгөх гэсэн юм. Түргэн шуурхай ирж зөвлөгөө өгсөнд баярлалаа. СБД-ийн 18-р хорооны иргэн Н.Батсүх.

 Талархал-82 (Засгийн газрын 11-11 төв)

 103-ын 1-р ээлжийн эмч Д.Жавхлан, жолооч Б.Батхуяг нарт талархъя, ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 27-р хорооны иргэн О.Думаа.

 Талархал-83 (Засгийн газрын 11-11 төв)

 Түргэн тусламжийн Чингэлтэй салбарын эмч Б.Аззаяа, жолооч Ганбаатар нарт талархал илэрхийлмээр байна.  даралт ихсээд түргэн дуудсанд, түргэн ирж үйлчилсэнд баярлаж байгааг минь уламжилна уу. ЧД-ийн 13-р хорооны иргэн О.Мөнхсаруул.

 Талархал-84 (Засгийн газрын 11-11 төв)

 Тус төвийн 1-р хэсгийн эмч Э.Уянга, жолооч Амгалантайван нар багтраатай хүний амийг аварч, хурдан шуурхай үйлчилсэнд баярлалаа. БЗД-ийн 27-р хорооны иргэн Л.Сувдаа.

 Талархал-85 (Засгийн газрын 11-11 төв)

 Түргэн тусламжийн эмч О.Дүүрэнбилэг, жолооч Болдбаатар нарт сэтгэлээс түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлье.

 СХД-ийн 3-р хорооны иргэн О.Оюун.

Чанарын алба