НТТТ-д ирсэн талархалууд

  • Хэвлэх

 ТАЛАРХАЛ

(2019 оны 07 дугаар сарын 15 хүртэл)

 Талархал-105

Засгийн газрын 11-11 төв: БГД-ийн хүүхдийн түргэний оператор Б.Наранзаяад талархал илэрхийлмээр байна. Хүүхдийн өвчлөлийн талаар маш ойлгомжтой, сайн зөвлөгөө өгч эелдэг найрсаг үйлчилсэнд байярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

БГД-ийн 08 дугаар хорооны иргэн Б.Мөнхмаа.

 Талархал-106

353481 дугаарын утсаар ирсэн: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Б.Тэмүүлэн, сувилагч О.Дагзмаа нарт маш их талархаж байгааг минь дамжуулж өгнө үү. Газар дээрх тусламжийг үзүүлж, цаг алдалгүй эмнэлэг тээвэрлэн хүргэж өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

СБД-ийн 10 дугаар хорооны иргэн Будсүрэн.

 Талархал-107

Засгийн газрын E-Servise-W1907170001- Сайн байна уу, та бүхэнд баяр наадмын мэнд хүргье. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай хөгшний бие муудаж, Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т дуудлага өгтөл маш хурдан ирсэн. Зарим тохиолдолд бид дуудлага өгөхөд ачаалалтай, түгжрэлтэй зэрэг шалтгаанаар удах, эсвэл өөрсдөө унаагаар очих тохиолдол байдаг. Энэ удаа хурдан ирсэн их эмч Б.Цэрэнчунт, Д.Галбадрах жолооч нарт маш их талархаж байна. Маш сайхан ааштай, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүмүүс байсан. Миний талархлыг холбогдох байгууллага, хүмүүс нь тухайн хүмүүст хүргэн, тэдэнд урам хайрлана гэдэгт итгэж байна. Баярлалаа. Уламжилж өгнө үү.

СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Б.Намжилсүрэн.

  Талархал-108

Засгийн газрын 11-11 төв: Түргэн тусламжийн төвийн эмч А.Батбаярт талархал илэрхийлж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе. Уламжилж өгнө үү.

 ХУД-ийн 3 дугаар хорооны иргэн Д.Энхтуяа.

Чанарын алба