slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 6-р сард ирсэн талархал

 

                                 НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД

                               2023 ОНЫ 06 ДУГААР САРД ИРСЭН ТАЛАРХАЛ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №269, № G230607023

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн БЗД-ийн жолооч Г.Баасансүрэн эмч Н.Шүрэнцэцэг нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж хүүхдийн маань амь насыг аварсанд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 23-р хорооны иргэн Ж.Соронзонболд

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №270, № G230607099

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч М.Золбаяр жолооч С.Цогтгэрэл нарт талархал илэрхийлмээр байна. Хурдан шуурхай ирж арга хэмжээ аван эмнэлэгт хүргэн ирсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 21-р хорооны иргэн Б.Батхишиг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №271, № G230608077

ЧД-ийн түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргал жолооч Ж.Наранбат нарт талархал илэрхийлмээр байна. 5 минут ч хүрээгүй ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 18-р хорооны иргэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №272, № G230609059

Нийслэлийн түргэн тусламжийн газрын эмч Э.Сурмаахорол жолооч Т.Гантөмөр нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 18-р хорооны иргэн Д.Буяндэлгэр.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №273, № G230609010

СХД-ийн түргэн тусламжийн 2 дугаар салбарын ээлжийн эмч Б.Гантуяа, жолооч М.Баярсайхан нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, цаг алдалгүй дараагийн шатны эмнэлэгт хүргэж өгсөнд талархаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье Цэдэнсодном овогтой Оюунцэцэгийн гэр бүл үр хүүхдээс. Хөвсгөл аймаг, ГАлт сум, 4-р баг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №274, № G230613008

ХУД-ийн түргэн тусламжийн 103 эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муудахад яаралтай ирж түргэн шуурхай үйлчилж анхны тусламжийг үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 20-р хорооны иргэн М.Пүрэвжав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №275, № G230613016

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн ЧД-ийн эмч Б.Саруулболд жолооч З.Л. Ууганбаяр нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 14-р хорооны иргэн М.Отгонбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №276, № G230613029

Нийслэлийн ХУД-ийн түргэн тусламжийн 103-н эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муудаж дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 4-р хорооны иргэн Ө.Батчулуун

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №277, № G230614124

Түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн юм. Дуудлагаар ирсэн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилж, ээжийг маань эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авлаа. Амжилт хүсье. ХУД-ийн 11-р хорооны иргэн О.Ганцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №278, № G230614113

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103-д дуудлага өгөөд 10 хүрэхгүй минутын дотор хүрч ирээд 10-20 минутын дотор Түлэнхийн төвд хүргэж өгсөнд маш их баярлалаа. Эмч Ц.Наран-од жолооч Н.Банзрагчзундуй нарт талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БГД-ийн 24-р хорооны иргэн Г.А марсанаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №279, № G230614212

БЗД-ийн 21-р хорооны ДарьЭх нэгдсэн эмнэлэгт хяналтандаа үзүүлэх гээд оочирлоод сууж байгаад астам боогоод нүд харанхуйлаад эмчийн өрөөнд гүйгээд ороход надад маш шуурхай арга хэмжээ авч түргэн тусламжийн тасагт хүргэн тусалсан эмч н.Оюунжаргал ,эрэгтэй н.Мөнхжаргал мэдрэлийн тасгийн эмч н. Саранцэцэг түргэн тусламжийн жолооч нарт талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 21-р хорооны иргэн Ж.Цэцэгмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №280, № G230615065

БЗД-ийн 38 дугаар хорооны иргэн. Түргэн тусламжийн эмч Эрд.Золбоо, Жолооч С.Алтансүх нарт талархал илэрхийлж байна. 6 сарын 11-ний өдөр ээжийн минь бие муудаад 103 утсаар дуудлага өгсөн юм. Улмаар тус албан хаагч нар маш хурдан шуурхай ирж яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж ээжийн минь амь насыг авран хамгаалж өгсөн явдалд маш их баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Ш.Аюушцэрэнгийн гэр бүл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №281, № G230615091

СБД-ийн 18 дугаар хорооны иргэн. Нөхөр маань гараа гэмтээгээд 103 утсаар дуудлага өгсөн юм. 103 яаралтай түргэн тусламжийн эмч Б.Саруулболд, жолооч З.Ууганбаяр нар нь дуудлагын дагуу хурдан шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлж өгсөн тул талархал илэрхийлж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Баатарчулууны гэр бүл.

 Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №282, № G230616027

ЧД-т дуудлагаар ирсэн 103-н эмч Д.Буманжаргал, жолооч О.Чулуунбат нарт талархал дэвшүүлж байна. Хүүхэд маань өвдөөд дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлсэн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. Сэлэнгэ аймаг Орхонтуул сум, 2-р багийн иргэн Э.Энхмандах.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №283, № G230616059

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн /БГД/ 103-ийн эмч М.Мөнхболорт талархал илэрхийлмээр байна. Маш хурдан шуурхай ирж арга хэмжээ авч өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 10-р хорооны иргэн С.Эрдэнэбат.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №284, № G230616062

Миний ахын бие муудаж БГД-ийн 19 дүгээр хороонд 103 дуудлага өгсөн юм. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж ХСҮТ-т хүргэж өгсөн 103 түргэн тусламжийн эмч Н.Батнавч, жолооч Р.Хүрэлбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 19-р хорооны иргэн Э.Бадрах

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №285, № G230618004

2023 оны 6-р сарын 15-ний өдрийн орой 20 цагийн үед СБД-ийн 10-р хорооны 31-63 тоотод түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламжийг үзүүлсэн эмч Д.Буманжаргал, жолооч Д.Баттөгс нарт талархал дэвшүүлж байна. Тухайн эмч нь маш сайн үзэж, чин сэтгэлээсээ ажилдаа хандаж зөвлөгөө тусламжийг үзүүлсэнд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. СБД-ийн 10-р хорооны иргэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №286, № G230619031

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ц.Наран-Од жолооч Д.Алтангэрэл нартаа талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БГД-ийн 7-р хорооны иргэн Д.Мягмарсүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №287, № G230630170

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн /СХД/ 1-р ээлжийн их эмч Б.Эрдэнэбат ахлах эмч Н.Алтансар жолооч Б.Очирпүрэв нарт талархал илэрхийлмээр байна. 2023 оны 5 сарын 25- ны өдөр ээжид маань түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өнөдөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СХД-ийн 19-р хорооны иргэн Б.Чанцалдулам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №288, № G230630170

ХУД-ийн 11 дүгээр хороо, 3- 600 тоотод дуудлага өгөхөд ХУД-ийн эмч Б.Бумчин жолооч А.Болдбаатар нар түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр сум, 4-р багийн иргэн С.Нямренчин

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №289, № G230619017

2023 оны 6-р сарын 9-ний өдөр төрөөд удаагүй охин минь гэнэт татаж өвдөөд 103 утсаар дуудлага өгсөн юм. Улмаар ХУД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч Батзаяа, жолооч Д.Баттөгс нар хурдан шуурхай ирж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж амь насыг нь авран хамгаалж өгсөн явдалд талархал илэрхийлж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 21-р хорооны иргэн О.Дугаржав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №290, G230616057

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн түргэний эмч н.Гантуяа, жолооч н.Баярсайхан нарт талархалд дэвшүүлж байна. Манай нөхрийн бие муудаж дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, 7-р багийн гишүүн М.Бямбасүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №291, G230516156

СХД-ийн дуудлагаар ирсэн 1 дүгээр ээлжийн зохицуулагч эмч Н.Алтансар, эмч М.Манлайбаатар, эмч Б.Дашням, жолооч Б.Ганболд, жолооч н.Очирпүрэв нарт талархал илэрхийлмээр байна. Манай аав, ээж хоёр угаартаад дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж амь насыг нь аварсан алтан гартай эмч нартаа үнэхээр баярлаж байгаагаа хэлмээр байна. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Баяртогтохын ар гэрээс.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №292-293, G230515095, G230516123

Өнөөдөр 103 дугаарт дуудлага өгөн эмчилгээ үйлчилгээ авсан юм. БГД-ийн түргэн тусламжийн 3 дугаар ээлжийн нийт хамт олонд талархал дэвшүүлж байна. Үнэхээр сэтгэлээсээ, түргэн шуурхай үйлчилсэн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №294, G230620029

Нийслэлийн түргэн тусламжийн /СБД/ эмч Б.Батбаяр жолооч Ш.Очирсүх нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СБД-ийн 1-р хорооны иргэн С.Цэрэндорж

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №295, G230620011

ХУД-ийн 11 дүгээр хороо, 3- 600 тоотод дуудлага өгөхөд ХУД-ийн эмч Б.Бумчин жолооч А.Болдбаатар нар түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 2-р багийн ЭМТөв,  иргэн Б.Нямдорж

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал 296, G230621009

ХУД-ийн түргэн тусламжийн 103 төвийн дуудлагаар ирсэн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. ХУД-ийн 15-р хорооны иргэн С.Цэлмэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №297, № G230621011

Түргэн тусламжийн эмч Я.Лхагва, жолооч Б.Галбаяр нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. / Будсүрэнгийн гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №298, № G230621125

Түргэн тусламжийн дуудлагын 103 дугаарт дуудлага өгөхөд БЗД-т ирж үзэж өгсөн эмч Г.Чанцалдулам болон жолооч О.Хэрлэн нарт талархал дэвшүүлж байна. 0342 УНТ улсын дугаартай түргэний тэрэг. Түргэн шуурхай ирж анхны тусламжийг үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 9-р хорооны иргэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №299, № G230621172

ХУД-н түргэн тусламжийн 103 төвийн дуудлагаар ирсэн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч М.Мянганбуу нарт талархал илэрхийлмээр байна. Би унаж бэртээд түргэн дуудахад яаралтай ирж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. СХД-ийн 6-р хорооны иргэн Б.Эрдэнэбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №300, № G230622003

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч О.Дуламжаргал жолооч С.Энхсайхан нарт талархал илэрхийлж байна. Дуудлагад маш түргэн шуурхай ирж, анхан шатны тусламжийг маш чадварлаг үзүүлэн ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж өгч өндөр ур чадвар гарган ажилласан маш их баярлаж байна. Агвааршарав овогтой Туяагийн гэр бүлээс ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн Л.Жаргалсайхан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №301, № G230622001

Нийслэлийн яаралтай тусламжийн /БГД/-ийн эмч М.Намуунгоо талархал илэрхийлмээр байна. Эмнэлэг рүү такси бариад яваарай гээд мөнгө хүртэл өгсөн сайхан сэтгэлтэй эмчдээ ажллын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. Хөвсгөл аймаг Ханх сум, 1-р багийн иргэн Х.Батзаяа

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №302, С230622015

Түргэн тусламжийн эмч М.Золбаяр, жолооч В.Гантөмөр нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. /Д.Базарвааны гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №303, № G230622030

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн /БЗД/ эмч М.Цэрэнчимэд жолооч О.Борхүү нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 7-р хорооны иргэн С.Чулуун

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №304, № G230623025

Нийслэлийн түргэн тусламжийн хоёрдугаар ээлжийн эмч Г.Энхжин жолооч Х.Басбаатар нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №305, № G230623106

Түргэн тусламжийн буюу 103-ын Хүүхдийн түргэний эмч С.Эрдэнэсүрэнд талархал илэрхийлж байгааг уламжилж өгнө үү. 2023.06.22-ны 18 цагт хүүхэд өвдөөд, түргэн дуудсан юм, түргэн шуурхай үйлчилж, мэдээлэл хүргэсэнд үнэхээр баярлаж байна. Ажлын амжилт хүсье. БЗД-ийн 26-р хорооны иргэн Н.Дунгармаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №306, № G230623112

БЗД-ийн 2-р ээлжийн түргэний эмч Г.Сод-Эрдэнэ, жолооч А.Мөнхтөр нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муудахад түргэн шуурхай ирж анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 15-р хорооны иргэн Н.Даваасүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №307, № G230627090

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал илэрхийлж байна. Өнөөдөр буюу 2023 оны 06-р сарын 27-ны өдөр дуудлага өгч, түргэн шуурхай үйлчилж тусламж хүргэсэнд талархал илэрхийлж байгааг уламжилж өгнө үү. БГД-ийн 13-р хорооны иргэн А.Ганболд

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №308, № G230628005

БЗД-ийн 103 хүүхдийн дуудлагын төвийн Эмч Ц.Буянхишиг, жолооч Г.Нямтөмөр нарт түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилсэн учир хүүхэд минь айх аюулгүй болж чадсан. Дорноговь аймаг Замын үүд сум, 2-р багийн гишүүн Н.Болормаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №309, № G230628024

СХД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч З.Загдсүрэн, жолооч О.Мөнхбат нарт талархал илэрхийлмээр байна. Миний эхнэр гэнэт өвдөлт өгөөд 103 утсаар дуудлага өгсөн юм. Улмаар тус албан хаагч нар хурдан шуурхай ирж эмнэлэгт хүргэж өгсөн явдалд маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 3-р хорооны иргэн Б.Сайнжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №310, № G230628065

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн БЗД-ийн салбарын эмч Д.Бямбасүрэн, жолооч С.Одбаяр нарт талархал илэрхийлж байна. 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр миний дүүгийн биеийн байдал эрс муудаж (өмнө нь 2 удаа түргэн тусламж дуудахад хангалттай үйлчилгээ үзүүлээгүй) түргэн тусламж дуудсан бөгөөд эмч Д. Бямбасүрэн нь анхан шатны үзлэгийг маш сайн хийж, яаралтай МонголЯпоны хамтарсан эмнэлэгт хүргэж өгсөнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсье. БЗД-ийн 6-р хорооны иргэн Э.Энхбат

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №311, № G230629015

6-р сарын 21-нд манай охин төрөх болоод зам дээр аргагүйн эрхэнд түргэн дуудахад БЗД-ийн түргэний эмч М.Цэрэнчимэд жолооч О.Борхүү нар нь шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. 2 хүний амь нас аварч эмнэлэгт хүргэж өгч тусалсанд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 1-р хорооны иргэн Э.Ядамсүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №312, № G230629039

БЗД-ийн 28-р хорооны оршин суугч байна. Өглөө бие муудаад 103 утсаар дуудлага өгсөн юм. БЗД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн 2-р ээлжийн эмч Г.Болдсайхан, жолооч Ч.Тогтохбаатар нарт талархал илэрхийлж байна. Тус албан хаагч нартаа хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархан цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 28-р хорооны иргэн Лувсандэндэв.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №313, С230629009

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Хан-уул салбарын тогооч О.Мөнхтуяад талархал илэрхийлж байна. Маш гоё амттай хоол хийж өгдөгт баярладаг. Ажлын амжилт хүсье. 3-р ээлжийн хамт олноос талархал илэрхийлж байна. Ховд аймаг Жаргалант сум, 2-р багийн иргэн Я.Лхагваа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №314, G230629043

Миний бие 2023 оны 06-р сарын 28-ний өдөр 21:00 цагийн орчимд ЧД-ийн 12-р хорооны Булгийн 16-745-т түргэн тусламж 103 дугаарт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч н.Сувд болон жолооч нар түргэн шуурхай хүрэлцэн ирсэн. Түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг маш сайн, чанартай үзүүлж өгсөн. Тус эмч болон жолооч хоёртоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 12-р хорооны иргэн В.Бямбажаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №315, G230630170

ХУД-ийн түргэн тусламжийн 1-р ээлжийн эмч н.Баяндалай жолооч н.Мөнхбаатарт талархал илэрхийлмээр байна. Хэд хэдэн удаа ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 18-р хорооны иргэн Г.Сайнбаяр.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №316,G230629126

БЗД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч М.Цэрэнчимэд жолооч С.Баатарсүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Дүүгийн маань амь насыг аварч, түргэн шуурхай эмнэлгийн тусламж үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СХД-ийн 38-р хорооны иргэн Ч.Ганболд

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №317, С230629021

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргалд талархал илэрхийлж байна. Миний мөр мултарсан байсан бөгөөд түргэн, шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. ЧД-ийн 19-р хорооны иргэн Б.Тайвантөр

 

                                        Чанар аюулгүй байдлын алба

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn