slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 7-р сард ирсэн талархал

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №318, C230703014

Түргэн тусламжийн ХУД-ийн 3-р ээлжийн эмч Б.Баттөр, жолооч Б.Анхбаяр нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилж цаг алдалгүй эмчилгээ хийсэнд баярлалаа. ХУД-ийн 17-р хорооны иргэн Г.Анужин

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №319, G230703022

2023 оны 7 сарын 3-ны өглөө үүрээр түргэн тусламжийн дуудлага өгөхөд, ХУД-ийн яаралтай тусламжийн эмч Э.Эрдэнэболд, жолооч Д.Мөнх-Од нар нь түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Самбуу

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №320, G230703082

БЗД-н түргэн тусламжийн эмч П.Ганболор болон жолооч Г.Нямтөмөр нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Иргэн миний бие хөгжлийн бэрхшээлтэй, бие муутай бөгөөд түргэн тусламж их дууддаг. Дуудлагыг маань хүлээн авч яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж өгсөн эмч, жолооч хоёртоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 22-р хорооны иргэн Д.Лхагвасүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №321, G230704059

ЧД-ийн дуудлагын төвийн нэгдүгээр ээлжийн эх эмч Д.Буманжаргал, жолооч Д.Алтангэрэл нарт дуудлагад түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. СБД-ийн 11-р хорооны иргэн Ө.Зууннаст

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №322, G230705056

Нийслэлийн Түргэн тусламжийн 2 дугаар ээлжийн их эмч М.Хулан жолооч О.Хэрлэн нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муу байхад түргэн шуурхай ирж анхны тусламжийг үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №323, G230706010

ХУД-н түргэний эмч Н.Тунгалаг болон жолооч Г.Баасандорж нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУд-ийн 11-р хорооны иргэн Г.Энхболд

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №325, G230706108

СХД-ийн 33 дугаар хороо, 286в тоотын иргэн. СХД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч М.Манлайбаатар, жолооч П.Наранбаатар нарт талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж өгсөнд маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 33-р хорооны иргэн С.Хишигдулам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №325,G230707056

7-р сарын 2-нд Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн 2 дүгээр ээлжийн эмч Г.Сод-Эрдэнэ жолооч Б.Уламбаяр нарт талархал илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. СХД-ийн 2-р хорооны иргэн Ю.Цэрэндолгор

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №326, G230717056

БЗД-ийн 14 дүгээр хорооны иргэн. БЗД-ийн яаралтай түргэн тусламж 103-ын Т.Гансүх эмчид талархал илэрхийлж байна. Зүрхний шигдээс болсныг маш яаралтай тусламж үзүүлж амь нас авран хамгаалж өгсөн тул эмчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Таны цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн Г.Сэвхээн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №327, G230717078

Би 07 сарын 15 нд 103 дугаараар дуудлага мэдээлэл өгсөн ба харьяа дүүрэг рүү нь шилжүүлсэн. СХД-ийн түргэний эмч М.Золбоотөгс, жолооч Ж.Мөнхжаргал нар түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Манайх руу ирэхэд гол гардаг хүнд, бэрхшээлтэй замаар явдаг ч ажралгүй ирж үйлчилсэнд баярлалаа, жолооч нь ур чадвар сайтай хүн байна лээ. Тухайн хүмүүсийн цаашдын ажилд нь амжилт хүсье. ЧД-ийн 6-р хорооны иргэн Ж.Энхтагтаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №328, G230719006

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн 103 төвийн 2 дугаар ээлжийн эмч С.Бат-Энх жолооч Э.Цэдэнсодном нарт талархал илэрхийлж байна. Өмнө нь маш олон удаа дуудлага өгөхөд эмч нар нь үзлэг хийчихээд явсан. Харин н.Бат-Энх эмч нь анхны тусламж үзүүлж, маш яаралтай эмнэлэгт хүргэж өгч томогрофийн зураг авахуулж, амь насаа алдах эрсдлээс хамгаалж өгсөнд маш их баярлаж байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 13-р хорооны иргэн Н.Хишигжаргал.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №329, G230719053

СХД-ийн түргэний эмч Б.Гантуяа жолооч С.Ганбаатар хоёртоо хурдан шуурхай үйлчилсэнд баярлалаа ажилд нь амжилт хүсье холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 2-р багийн иргэн Ц.Тогоосүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №330, G230719042

Би 07 сарын 15-нд 103 дугаараар дуудлага мэдээлэл өгсний дагуу түргэний эмч Г.Лхагважав гэдэг хүн түргэн шуурхай ирж, Нэгдүгээр эмнэлэгт хүргэж өгсөн. Миний амийг аварсан танд баярлалаа. Дараа нь миний биеийг асууж байсан их мундаг хүүхэд байна лээ. Баярлалаа. БЗД-ийн 41-р хорооны иргэн Л.Байгалмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №331, G230720056

СХД-ийн түргэн тусламжийн эмч Ц.Наран-Од жолооч О.Чулуунбаатар, түргэний зохицуулагч Ч.Эрдэнэбатад талархал илэрхийлье. Би хэвтрийн хүн байна. Өнөө өглөө катетар маань салаад шээстэйгээ холилдсон байхад намайг хуурайлж, арчилж өгсөн та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №332,C230724001

Түргэн тусламжийн эмч Я.Лхагваа, жолооч Б.Анхбаяр нарт талархал илэрхийлж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 8-р хорооны иргэн Ц.Мөнхбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №333,G230724063

БЗД-ийн түргэн тусламжийн эмч С.Бат-Энх жолооч Э.Цэдэнсодном нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд маш их талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЧД-ийн 13-р хорооны иргэн Б.Дулмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №334, G230724064

БЗД-ийн түргэн тусламжийн эмч П.Ганболор жолооч М.Марал нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд маш их талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЧД-ийн 13-р хорооны иргэн Б.Дулмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №335, G230724099

Нийслэлийн түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Э.Сүрмаахорол, жолооч С.Батжаргал нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муу байхад түргэн шуурхай ирж анхны тусламжийг үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №336, С230725007

Түргэний эмч М.Жамбалдорж, жолооч Ж.Дарханбаатар нарт маш хурдан шуурхай үйлчилсэнд талархал илэрхийлж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Дорноговь аймаг, Даланжаргалан сум, 5-р багийн иргэн Т.Саран

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №337, С230725015

ХУД-ийн түргэн тусламжийн эмч Г.Мөнхтуяа, жолооч Г.Чулуунсүх нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. ХУД-ийн 14-р хорооны иргэн О.Насанбалжир

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №338, G230726030

СХД-ийн түргэний эмч А.Билгүүн, жолооч Б.Мөнгөнхуяг зохицуулагч М.Золбоотөгс нарт яаралтай ирж түргэн тусламж үзүүлсэнд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт, сайн сайхныг хүсье. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №339, № G230726100

БЗД-ийт 103 дугаарт дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн эмч Ц.Наран-Од, жолооч Н.Галбадрах нарт талархал дэвшүүлж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 26-р хорооны иргэн А.Анударь.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №340, G230727041

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Ц.Буянхишиг, жолооч С.Пүрэвжаргал нар нь 7-р сарын 24-ний өдрийн дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлж хайртай аавын минь амь насыг авран хамгаалж өгсөн явдалд талархал илэрхийлж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.  БЗД-ийн 22-р хорооны иргэн Г.Урантогос

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №341, G230727093

БЗД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Ц.Буянхишиг, Н.Ууганбаатар жолооч С.Пүрэвжаргал нарт түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлалаа гээд талархал илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт, сайн сайхныг хүсье. Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р багийн иргэн Б.Мөнхбат.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №342, № G230728001

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн хоёрдугаар ээлжийн эмч М.Жамбалдорж, жолооч Э.Бадарч нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Манайх өнөөдөр буюу 2023 оны 07-р сарын 28-ний өглөө 08:00 цагийн орчимд түргэн дуудсан бөгөөд дуудлагын дагуу тус эмч, жолооч хоёр түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн. Тус эмч, жолооч хоёр нь маш хүнлэг энэрэнгүй харилцаа хандлага гаргаж өөрийнхөө ээжид тусалж байгаа юм шиг л хандсан. Тус эмч, жолооч хоёрынхоо цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БГД-ийн 4-р хорооны иргэн Л.Сарантөгс.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №343, G230728049

БЗД-ийн 18-р хорооны иргэн. Өчигдөр түргэн тусламжийн дуудлага өгсөн юм. Нийслэлийн түргэн тусламжийн эмч М.Намуунгоо, Т.Хувьзаяа болон жолоочид талархал илэрхийлмээр байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж өгсөн тус албан хаагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 18-р хорооны иргэн О.Шийлэгдорж

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №344, G230728087

ХУД-ийн 11-р хорооны иргэн. ХУД-ийн 103 яаралтай тусламжийн эмч О. Дуламжаргал, жолооч С.Алтансүх нарт талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу хурдан шуурхай ирж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж өгсөн явдалд маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Б.Алтансүх

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №345, №G230728087

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Б.Чанцалдуламд талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг, найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай танд талархаж байна. Манай өвөөд гэрт ЗЦБ хийж, зүрхний шигдээс оношилж, тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэн, хэвтэж эмчлүүлэн эдгэрсэнд маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БГД-ийн 18-р хорооны иргэн О.Жалгамжав

Чанар аюулгүй байдал, дотоод хяналтын алба

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn