slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 8-р сард ирсэн талархал

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ 

2023 ОНЫ 08 ДУГААР САРД ИРСЭН ТАЛАРХАЛ 

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №346, № G230731022

СХД-н 42 дугаар хорооны Одонтын 24-8 тоотын оршин суугч байна. 2023.07.30-ний шөнө хүүхэд маань харвалт өгөөд түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу СХД-н түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Х.Ундрах болон жолооч Л.Ууганбаяр нар хүрж ирсэн. Тус эмч, жолооч нар нь дуудлагын дагуу маш түргэн шуурхай хүрэлцэн ирж анхны тусламж үзүүлж хүүхдийн маань амь насыг аварсан. Тус эмч жолооч хоёртоо маш их баярлаж талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 42-р хорооны иргэн Б.Нямцэцэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №347, № G230801057

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Д.Нямсүрэн, эмч Х.Хуанган, эмч И.Эрдэнэбаатар жолооч Э.Цэрэнсодном, жолооч С.Ганбаатар нарт талархал дэвшүүлж байна. Бие муутай байдаг хүний бие муудаж дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлдэг танай хамт олонд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн Н.Гомбо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №348, № G230801025

СХД-ийн түргэн тусламжийн 103 төвийн эмч Г.Энхзаяа, жолооч Б.Бат-Эрдэнэ, зохицуулагч Г.Наранжаргал нарт илэрхийлж байна. Маш хурдан шуурхай ирж үйлчилж, чин сэтгэлээсээ хандсанд маш их баярлалаа. Би өөрөө тэргэнцэр дээр суудаг, шингэний уут залгуулсан хүн ба эмч нарын хийж өгдөггүй шингэний уутыг янзлах зэргийг хүртэл хийж өглөө. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл.

Утсаар ирсэн талархал № 349

БЗД-ийн 19-р хороо, 16-р хороолол, Саруун тэнгэр 2-101-109 тоотоос миний бие хагалгаанд орж байсан бие муутай хүн байдаг юм. Сая бие өвдөөд 103 дуудлага өгөхөд маш хурдан ирж надад эмчилгээ хийгээд явсан. Намайг үзсэн эмч И.Эрдэнэбаатар, жолооч С.Ганбаатар нарт маш их баярлаж байна. Өнөөдөр гарч байгаа эмч нартаа ажлын амжилт хүсмээр байна. Иргэн 8801675.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №350, № G230807005

ХУД-ийн 2-р ээлжний эмч Б.Бумчин жолооч О.Мөнхбат нарт талархал илэрхийлмээр байна. 8-р сарын 6-ны өдөр дуудлага өгөхөд хурдан шуурхай ирж арга хэмжээ авч өгсөнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. ХУД+ийн 14-р хорооны иргэн Х.Норовсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №351, № G230804094

СХД-ийн түргэн тусламжийн 103 төвийн эмч М.Мөнхболор, жолооч Ш.Мягмарсүрэн нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муудахад түргэн шуурхай ирж эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 18- р хорооны иргэн О.Гэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №352, № G230807019

Би 8-р сарын 07-нд өглөө үүрээр түргэн дуудсан. Нийслэлийн 103 түргэний эмч Д.Сувд болон В.Гантөмөр жолооч нарт маш яаралтай ирж түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэж өгсөнд нь баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсье. ЧД-ийн 18-р хорооны иргэн П.Болормаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №353, № G230807047

ХД-ийн түргэн тусламжид 8-р сарын 5-ны өдөр 18:40 минутын үед дуудлага өгөхөд жолооч П.Мөнхтөр, эмч М.Мөнхболор нар нь түргэн шуурхай ирж яаралтай арга хэмжээ авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 41-р хорооны иргэн Т.Ариунзаяа.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №354, С230808001

Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн эмч П.Ганболор болон жолооч И.Шаравдорж нарт түргэн шуурхай үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөн, ажлын амжилт хүсье. БЗД-ийн 8-р хорооны иргэн П.Нарантуяа.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №355, С230810005

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Ё.Лхагва, жолооч С.Алтанхуяг нарт түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Цаашдын ажилд нь амжилт хүсье. ХУД-ийн 8-р хорооны иргэн Ж.Пүрэвсүрэн.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №356, С230810011

Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн эмч Я.Лхагваа болон жолооч С.Алтанхуяг нарт түргэн шуурхай үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөн, ажлын амжилт хүсье. БЗД-ийн 24-р хорооны иргэн К.Ууганцэцэг.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №357, С230810017

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Ганчимэг, жолооч Г.Баасандорж нарт талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Би сахартай ба сахар буухаар энд тэнд уналт өгдөг. Сая хотын төвд явж байгаад ухаан алдаж унасан байна. Хүмүүс хараад согтуу хүн байна гээд цагдаа дуудсан байна. Цагдаа ирээд архи үнэртэхгүй байна гээд түргэн тусламж дуудсан байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс ирсэн эмч түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, сахрыг маань үзэж босгож ирлээ. Ажилд нь амжилт хүсье. СХД-ийн 16-р хорооны иргэн Д.Баярбаясгалан.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №358, № G230810082

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн ХУД-ийн салбар хариуцсан түргэний эмч Х.Лхагватогтоход талархал илэрхийлж байна. Эхлээд дуудаад өвчин намдаах тариа хийж өгсөн ба намдахгүй байхад нь дуудахад ирээд дүүргийн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Залуу хүүхэд гэхэд мундаг хүүхэн байна лээ. Миний талархлыг дамжуулж өгнө үү. ХУД-ийн 3-р хорооны иргэн Ж.Билэгдэмбэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №359, № G230811082

БЗД-ийн түргэн тусламжийн эмч Т.Мөнхзул жолооч Г.Нямтөмөр нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, чанартай эмчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. СХД-ийн 17-р хорооны иргэн Б.Алтансувд.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №360, № G230814042

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ө.Билгүүн, жолооч Д.Мөнх-Од нар түргэн шуурхай ирж эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн явдалд талархал дэвшүүлж байна. Тухайн эмч нь харилцаа хандлага сайтай, өвчтөнтэй чин сэтгэлээсээ харьцаж байсан. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 18-р хорооны иргэн Г.Сайнбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №361, № G230809085

БЗД-ийн түргэн тусламжийн эмч Э.Цэнгэл жолооч Б.Ганболд нарт түргэн шуурхай ирж эмнэлгийн анхан шатны тусламж охинд минь үзүүлж амь насыг нь аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 7-р хорооны иргэн Л.Норжинлхам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №362, № G230818115

Нийслэлийн түргэн тусламжийн эмч н.Мөнхболор жолооч н.Буянжаргал нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 11-р хорооны иргэн С.Тэрбиш

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №363, № G230818017

Нийслэлийн БГД-ийн түргэн тусламжийн эмч Ш.Айхундыз, н.Болормаа жолооч Г.Чулуунсүх нарт талархал илэрхийлж байна. Өндөр настай хүнд яаралтай ирж тусламж үзүүлсэнд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №364, № G230818052

Нийслэлийн СХД-ийн түргэн тусламжийн эмч н.Бархасбадь, жолооч г.Норхойсүрэн нарт талархал илэрхийлж байна. Яаралтай ирж тусламж үзүүлсэн та бүхний ажилд амжилт хүсье. Дорнод аймаг, Хэрлэн сум, 2-р багийн иргэн Д.Нина

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №365, № G230821034

Нийслэлийн 103-ийн түргэн тусламжийн их эмч Т.Бямбасүх, жолооч Н.Галбадрах нарт маш их баярлалаа гэдгээ хэлмээр байнха. Чин сэтгэлээсээ хурдан шуурхай ажлаа хийж эмээг минь гэртээ ухаангүй харвасан байдалтай байхад нь Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн яаралтайд хэвтүүлсэн билээ. Ажил үйлс, амьдрал нь үргэлжийн бүтэмжтэй сайхан байхыг хүсэе. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 3-р хорооны иргэн О.Сэлэнгэ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №366, № G2308121031

2023.08.18-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Сод-эрдэнэ болон жолооч Э.Мөнхбат нар намайг БЗД-с ХУД-н эмнэлэг хүртэл авч яваад ХУД-н эмнэлэг нь засвартай гээд СХД-н нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тус хугацаанд бид 3 цаг замын түгжрэлд явсан бөгөөд иргэн надад сэтгэл зүтгэл гаргаж эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлж дараа дараачийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөнд маш их баярлаж байна. Тус эмч жолооч хоёртоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 9-р хорооны иргэн А.Мөнхцэцэг 

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №367, № G230821028

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн байна. Би 2023 оны 8 дугаар сарын 17-нд 11:40 хөлөө гэмтээгээд түргэн дуудсан бөгөөд түргэн шуурхай ирж үйлчилж, эмнэлэгт хүргэж өгсөн эмч Ш.Айхундыз, жолооч Г.Чулуунсүх нарт талархал илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. ЧД-ийн 3-р хорооны иргэн Ц.Буяндэлгэр.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №368, № G230823086

Нийслэлийн 103 түргэний жолооч О.Ширнэндаваа, эмч Т.Бямбасүх нарт талархал илэрхийлж байна. Эдгээр хүмүүс нь 8 дугаар сарын 22 ний өдөр дуудлагаар ирж манай найзад тусламж үзүүлсэн ба лифт тасарсан байхад найман давхраас өргөж буулгасан. Ажилдаа сэтгэлтэй мундаг хүмүүс байна. Миний талархлыг уламжилж өгнө үү. ХУД-ийн 2-р хорооны иргэн И.Даваасүрэн.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №369, С230823022

БГД-ийн түргэн тусламжийн 1-р ээлжийн эмч Ш.Алтангадас, жолооч С.Алтансэлэм нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БГД-ийн 2-р хорооны иргэн Д.Равжаа

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №370, С230825017

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Я.Лхагва жолооч Г.Анхныбаяр нарт талархал илэрхийлэх гэсэн юм. Маш хурдан шуурхай үйлчилсэнд талархаж байна. Ажлын амжилт хүсье. БГД-ийн 12-р хорооны иргэн Д.Эрдэмбилэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №371, № G230829083

ХУД-ийн түргэн тусламжийн 1-р ээлжийн эмч Ө.Билгүүн жолооч Г.Анхныбаярт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн явдалд талархал дэвшүүлж байна. Тухайн эмч нь харилцаа хандлага сайтай, өвчтөнтэй чин сэтгэлээсээ харьцаж байсан. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 18-р хорооны иргэн Г.Сайнбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №372, № G230829085

Нийслэлийн Түргэний 103 дуудлагын эмч Ш.Айхундыз, жолооч З.Ууганбаяр нарт талархал илэрхийлж байна. Ээжийн бие муудаад түргэн дуудахад маш түргэн шуурхай ирж, тариа хийж арга хэмжээ авч өгсөн. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БГД-ийн 4-р хорооны иргэн Ц.Сэлэнгэ

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №373, С2308300001

БЗД-ийн түргэн тусламжийн эмч Ц.Буянхишигт баярласан талархсанаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 8-р хорооны иргэн П.Нарантуяа.

Утсаар ирсэн талархал № 374

20 цагт 57 настай эрэгтэй хүнд шээс гарахгүй яаралтай дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн эмч катетр тавьж,  ШУГТЭ-т дамнуургаар тээвэрлэж хүргэж өгсөн их эмч Т.Бямбасүх, жолооч О.Ширмэндаваа нарт талархал илэрхийлмээр байна. Дамжуулж өгнө үү. БГД-ийн иргэн н.Нэргүй.

 

ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА

 

 

 

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn