slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 9-р сард ирсэн талархал

                НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ 

             2023 ОНЫ 09 ДУГААР САРД ИРСЭН ТАЛАРХАЛ 

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №375 G230831035

СХД-ийн түргэн тусламжийн 103 төвийн дуудлагаар ирсэн эм М.Мөнх-Болор, жолооч С.Баярсайхан нарт талархал илэрхийлмээр байна. Манай ээж харвалт өгч байхад маш хурдан ирж анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. СХД-ийн 21-р хорооны иргэн Ч.Наранчимэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №376 G230831164

Нийслэлийн түргэн тусламжийн  БЗД-ийн салбарын 1-р ээлжийн зохицуулагч Б.Ууганбаатар болон эмч Т.Гансүх, жолооч Д.Мэгзэр нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд гүнээ талархаж байна.та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 6-р хорооны иргэн Б.Баярмаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №377 G230901009

Түргэн тусламжийн 103 төвөөр дуудлагаар ирсэн эмч И.Эрдэнэбаатар, жолооч Р.Пүрэвдорж нарт талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. БЗД-ийн 16-р хорооны иргэн Б.Мөнхцэцэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №378 G230901107

ЧД-ийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн эмч А.Золжаргал, жолооч С.Энхбаяр нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж, арга хэмжээ авч өгсөн. Та бүхэндээ баярлалаа. БГД+ийн 3-р хорооны иргэн Д.Нарантуяа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №379 G230905021

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолооч Ц.Ганбат, эмч Ц.Наран-Од нарт талархал дэвшүүлж байна. Миний бие муудаж цус алдаж байхад яаралтай ирж анхны тусламж үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 10-р хорооны иргэн н.Энхнасан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №381 G230906058

9 сарын 4-ны зүрхний хэм маань өсөөд дуудлага өгөхөд ЧД-ийн яаралай тусламжийн эмч Б.Бүрэнжаргал жолооч Ш.Очирсүх нар нь түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг маань аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 15-р хорооны иргэн З.Саранчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №380 G230905233

Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаар төвийн эмч Х.Хуанган, жолооч Э.Цэдэнсодном нарт талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №382 G230906223

Нийслэлийн түргэн тусламжийн эмч С.Бат-Энхэд талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай, хүний төлөө сэтгэлтэй танд гүнээ талархаж байна. Танд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 4-р хорооны иргэн М.Өнөрцэцэг

Утсаар ирсэн талархал №383

8-р сарын 10-нд БЗД-ийн 23-р хороо шар дэлгүүр дээр тосно, миний охин нохойнд хазуулахад, эмч хурдан шуурхай ирж эмнэлэгт хүргэж өгсөн, мөн өнөөдөр 4 настай охин минь бөөлжөөд халуураад дуудлага өгөхөд Г.Болдсайхан эмч, жолооч Т.Батбаатар нар ирж хүүхдийн минь маш сайн үзэж эмчилгээ зөвлөгөө өгсний үр дүнд манай хүүхдийн халуун буусан, ирэх болгондоо үнэн сэтгэлээсээ үзэж зааж сургаж зөвлөгөө өгдөг эмчид имаш их баярлаж байна. БЗД-ийн 23-р хорооны иргэн Н.Нэргүй.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №384 G230907015

СХД-ийн яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дуудлагаар ирсэн эмч Ц.Наран-Од, жолооч С.Батжаргал нарт талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. Говь-Алтай аймаг, 1-р багийн иргэн Н.Оюунтуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №385 G230911066

Нийслэлийн түргэн тусламжийн гуравдугаар ээлжийн эмч П.Баясгалан жолооч О.Хэрлэн нарт талархал илэрхийлж байна. Би 9-р сарын 9 ний өдөр дуудлага өгсөн ба үзээд, зөвлөгөө өгөөд сайхан үйлчлээд явсан. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. БЗД-ийн 27-р хорооны иргэн Н.Бадам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №386 G230912038

Ах маань 1-р төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан өдрөө буюу 9 сарын 8-9-нд шилжих шөнө бие нь гэнэт муудаж дуудлага өгөхөд ХУД-ийн түргэн тусламжийн 3-р ээлжийн М.Наранзуун нь ХУД-ийн эмнэлгээс 2-р эмнэлэгт хүргэн өгч амь насыг нь аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажлын амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СБД-ийн 18-р хорооны иргэн Б.Цэцэгмаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №387 G23091211

ХУД-н түргэний их эмч М.Наранзуун эмчид баярласан талархсанаа илэрхийлж байна. Түргэн тусламж дуудахад тус эмч ирсэн бөгөөд эмнэлгийн үзлэг үйлчилгээгээ чанартай сайн хийж өгч зан харилцаа хандлагын соёлтой үйлчилгээ үзүүлсэнд нь талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 3-р хорооны иргэн С.Оюунчимэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №388 G230914024

Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт 9 дүгээр сарын 10-ний өдөр 12 цагт дуудлага өгсөн дуудлагын эмч нь Ш.Насанбат жолооч И.Шаравдорж ээлжийн ахлагч Б.Ууганбаатар нарт түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Ажилд нь амжилт амьдралд нь аж жаргал хүсье. Миний талархлыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 3-р хорооны иргэн С.Тэрбиш.

Утсаар ирсэн талархал № 389 /99867776/

ХУД 15-р хороо Цэнгэлдэх хотхон 215-13-1303 тоотоос 51 нас/эм миний бие дууддлага өгч ирсэн тусламж үзүүлсэн их эмч М.Наранзуунд баярласан талархсанаа илэрхийлмээр байна, цаашдын ажилд амжилт хүсэн ерөөе. Баярлалаа. ХУД-ийн иргэн С.Оюунчимэг

Утсаар ирсэн талархал № 390 /99098403/

 70 настай ээж маань амьсгал давчдаад бөглөх гээд ХУД-ийн 23-р хороо Хаппи резиденс 878-2-6-608 аас  103-т дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж, тусламж үзүүлсэн эмч М.Наранзуун, жолооч Л.Бат-Очир нар 2-р эмнэлэгт хүргэж өгсөнд маш их баярлалаа. Амжилт хүсье. Иргэн х.Чойжилжавын гэр бүлээс.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №391 С230919008

Түргэн тусламжийн эмч Г.Содрдэнэ, жолооч Ц.Булгантамир нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. / Нарантуяагийн гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №392,  G230920367

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Б.Батцэцэг, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Тухайн 2 ажилтан нь маш найрсаг, мэргэжлийн ур чадвар өндөртэйгөөр түргэн шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 11-р хорооны иргэн Б.Равзан

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №393 С230921027

Түргэн тусламжийн эмч Э.Золбоо, жолооч Б.Ганболд нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. / Нарантуяагийн гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №394 G230922051

103 төвийн дуудлагын эмч Болдбаатар овогтой Чанцалдулам эмчид талархал илэрхийлж байна. Энэ эмч ирээд үзлэг мэдээлэл сайн өгдөг. Бүх эмч ийм байгаасай гэж хүсэж байна. Уламжилж өгнө үү. СХД-ийн 2-р хорооны иргэн Ё.Цэцгээ.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №395 G230922203

СБД-ийн яаралтай түргэн тусламжийн өнөөдөр ээлжийн эмчид хурдан шуурхай үйлчилсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Ажилдаа чин үнэнч ханддаг үнэхээр мундаг ажилтан байна нэрийг нь  /Б.Хулан/ мэдэхгүй байна. Заавал миний талархлыг дамжуулж өгөөрэй. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 16-р хорооны иргэн Т.Лхагвасүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №396  G230922304

ХУД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Б.Мөрөн, жолооч С.Алтансүх нарт талархал илэрхийлж байна. Өчигдөр орой аавын минь бие гэнэт муудаад шокны хүнд байдалд орж түргэн тусламж дуудсан юм. Улмаар тус эмч, жолооч нь дуудлагын дагуу хурдан шуурхай ирж, яаралтай арга хэмжээ авч аавын минь амь насыг авран хамгаалж өгсөнд маш их баярлаж талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 19-р  хорооны иргэн Э.Ганбаяр.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №397  G230922019

Би ХУД-ийн 15-р хорооны иргэн, Астамтай үе үе 103 дууддаг юм. ХУД-ийн түргэн тусламжийн эмч Т.Оюунтүлхүүр, жолооч Б.Эрдэнэсүх нарт талархал илэрхийлж байна. Маш хурдан шуурхай ирж, тусламж үйлчилгээ үзүүлдэг, харилцаа хандлага сайтай эмч, жолооч байдаг юм, баярлалаа гэж хэлмээр байна. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна. ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Баатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №398 G230925051

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөрт дуудлагад гарч байсан ХУД-ийн эмч Б.Халиунаа, жолооч С.Баттөгс нарт талархал илэрхийлж байна. Манай хүргэний биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байхад маш түргэн шуурхай ажиллаж, амь насыг нь аварч, цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсний ачинд амь насыг нь аварч чадлаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. БЗД-ий 15-р хорооны иргэн Л.Одончимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №399 G230925137

Нийслэлийн 103 дуудлагын төвийн нэгдүгээр ээлжийн эмч Б.Батцэцэг, жолооч Ц. Баярсайхан нарт талархал илэрхийлж байна. Түргэн дуудахад яаралтай ирж, тусламж үзүүллээ. Та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт, сайн сайхныг хүсье. Дорнод аймаг, хэрлэн сум, 2-р багийн иргэн Д.Нина

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №400 С230925061

Түргэн тусламжийн эмч М.Мөнхтуяа, жолооч С.Батбаатар нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. / БЗД-ийн 8-р хорооны иргэн Нарантуяагын гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №401 G230925215

БЗД-ийн түргэн тусламжийн 1 дүгээр ээлжийн эмч Б.Дина эмч жолооч С.Пүрэвжаргал нар нь түргэн шуурхай үйлчилж эмнэлэгт хүргэж ирсэн үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 1-р хорооны иргэн Г.Хишигжаргал.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №402 G230925218

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн БЗД-ийн эмч Ш.Айхундыз, жолооч Б.Очирпүрэв нарт талархал илэрхийлж байна. Би Зуун зам аялалын компанийн аялалын хөтөч бөгөөд аялалт авч явж байсан хүүхэд өвдөөд дуудлага өгөхөд маш түргэн шуурхай ирж, тусламж үзүүлсэнд маш их талархаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. СХД-ийн 41-р хорооны иргэн Э.Хонгорзул.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №403 G230926125

2023.09.22-ний өдөр 20:00 цагийн үед миний бие Эмнэлгийн түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эмч М.Цэрэнчимэд ирсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж амь насыг минь аварсан. Тус эмчийнхээ цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 41-р хорооны иргэн Н.Лхагвадулам

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №404 С230927038

Түргэн тусламжийн эмч Б.Гантуяа, жолооч Ш.Мягмарсүрэн нар нь эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. / Төгсбаатарынын гэр бүлээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №405 G230927106

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарт дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн эмч Ц.Наран-Од, жолооч О.Билгүүн нар анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж нөхрийн минь амь насыг аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Оюунмядаг

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №406 С230927044

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Я.Лхагва жолооч Г.Анхныбаяр нарт талархал илэрхийлэх гэсэн юм. Маш хурдан шуурхай үйлчилсэнд талархаж байна. Ажлын амжилт хүсье. БЗД-ийн 22-р хорооны  иргэн Ц.Ичинхорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №407 G230928187

БЗД-ийн түргэн тусламжийн эмч Ш.Айхуандиз жолооч З.Ууганбаяр нарт талархал илэрхийлмээр байна. Бие өвдөөд түргэн дуудахад түргэн шуурхай ирж арга хэмжээ авч өгсөнд маш баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 4-р хорооны иргэн С.Жамсран

91579090 утсаар ЧС-т утсаар ирсэн талархал № 408

Миний ах Г.Ганхүү тархины цус харвалттай хэвтэрт байдаг. 2023 оны 8-р сарын 12-ны өглөө гэнэт бие нь муудаж татаад ухаангүй байхад 103 маш хурдан ирж Но.Хулан эмч яаралтай арга хэмжээг аваад эмчилгээ зөвлөгөө маш сайн өгсөн тул тэр өдрийн эмчид нь болон танай байгууллагын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. ЧД-ийн 10-р хорооны иргэн Г.Гантуяа.

 

ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn