slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 10-р сард ирсэн талархал

                          2023 ОНЫ 10 ДУГААР САРД ИРСЭН ТАЛАРХАЛ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №409, G231002013

9 сарын 27-28-нд шилжих шөнө БГД-ийн түргэн тусламжийн эмч Т.Номин жолооч Б.Далайжаргал нар нь түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг минь аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болортунгалаг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №410, G231002024

СБД-т дуудлагаар ирсэн түргэн тусламжийн 103 төвийн эмч М.Баянбат, жолооч Т.Хувьзаяа нарт талархал илэрхийлмээр байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа, хандлага сайтай хүнийг гэсэн халуун, дулаан сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж байна. БГД-ийн 9-р хорооны иргэн Н.Гандулам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №411, G231002194

2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод сурдаг охин маань олгой болж гэртээ ганцаараа байсан учраас хаана хандахаа мэдэхгүй гараад явж байхад нь Нийслэлийн түргэн тусламжийн жолооч Н.Ерөнтэй замд нь таарч хүүхдийг маань эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна. Гэрээсээ хол Улаанбаатар хотод ахтайгаа хоёулаа амьдарч буй хүүхдэд маань сайхан сэтгэл гаргаж туслалцаа үзүүлсэн тус жолоочид чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. Дорнод аймаг, Баян-Уул сум, 6-р багийн иргэн Э.Оюунчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №412, G231002101

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Ч.Анужин жолооч Б.Ганболд талархал илэрхийлье. Түргэн шуурхай эмнэлгийн тусламж үзүүлж, миний амь насыг аварсан та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №413, G231003085

СХД-н түргэн тусламжийн 103-н үйлчлэгч Г.Оюунчимэгт талархал илэрхийлж байна. Иргэдтэй найрсаг сайхан харилцаж, хариуцсан ажлаа сайн хийдэг тус ажилтандаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 20-р хорооны иргэн А.Осорхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №414, G231003106

2023.09.29-ний өдөр БЗД-н нутаг дэвсгэрт байхдаа эмнэлгийн түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу БЗД-н түргэн тусламжийн эмч Б.Ууганбаатар ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд явсан. Тус эмчид гурван хүүхдээ үзүүлсэн бөгөөд эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдүүд маань эдгэрч эрүүл болсон. Тус эмчдээ маш их баярлаж, талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн иргэн Г.Эрдэнэцогт

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №415, G231002191

Би СХД-ийн 33 дугаар хорооны иргэн. 9 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад цус алдаад, түргэн тусламж дуудсан юм. Улмаар СХД-ийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын эмч Э.Нарангэрэл, жолооч Б.Золбаяр нар нь хурдан шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсний дүнд амь нас аврагдлаа. Амь насыг минь авран хамгаалж өгсөн эмч жолооч нартаа цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 30-р хорооны иргэн Ч.Алтантуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №416, G231003062

2023.09.29-ний өдөр ЧД-ийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 805-55 тоотод 21:00 цаг өнгөрч байхад түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн дуудлагын дагуу Н.Хулан гэдэг эмч ирсэн. Эмч маань түргэн шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тус эмчдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлсэнд баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 10-р хорооны иргэн Г.Буяндэлгэр.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №417, G231004054

БГД-ийн Түргэн тусламжийн 1-р ээлжийн их эмч Ч.Өнөмөнх жолооч Т.Хувьзаяа нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №418, G231004111

Нийслэлийн Түргэн тусламжийн эмч Т.Телегбергэм жолооч Д.Уламбаяр нар нь үнэхээр түргэн шуурхай ирж манай ээжийг эмнэлэгт цаг алдалгүй хүргэж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 26-р хорооны иргэн Д.Мөнхцоож

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №419, G231005040

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ш.Айхундыз жолооч Н.Төмөрхүү нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ХУД-ийн 16-р хорооны иргэн Н.Бавуугарьд.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №420, G231005112

Нийслэлийн түргэн тусламжийн эмч М.Манлайбаатар, Б.Одончимэг жолооч Н.Ерэнтэйд талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд талархаж байна. Та бүхний ажилд нь өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЧД-ийн 2-р хорооны иргэн М.Батмандах.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №421, G231006008

БЗД-ийн Түргэн тусламжийн эмч Эрд.Золбоо болон жолооч Б.Уламбаяр нарт талархаж илэрхийлж байна. Ажлаа сэтгэлээсээ хийж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэнд баярлаж байна. Цаашдийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 18-р хорооны иргэн Ж.Наранчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №422, G231006163

Нийслэлийн түргэн тусламжийн СХД-ийн эмч Г.Мөнхбат жолооч Л.Бат-Очир нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе. БГД-ийн 25-р хорооны иргэн У.Дашдондов.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №423, G231010110

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн төв салбарын 3-р ээлжийн их эмч Э.Бадрах жолооч И.Ням-Эрдэнэ, зохицуулагч А.Хулангуа нарт аавд маань түргэн шуурхай үйлчилж туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье. СБД-иййн 19-р хорооны иргэн Г.Гочоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №424, G231013091

ЧД-ийн түргэн тусламжийн их эмч Г.Мөнхбат, Б.Хулан, жолооч С.Энхбаяр болон О.Лхамжав нарт талархал илэрхийлж байна. 2023.10.13-ны 08 цагт миний эгч яаралтай дуудлага өгч гэртээ амаржсан. Эх хүүхдийг түргэн шуурхай, эсэн мэнд аюулгүй эх барьсан харилцаа сайтай хүний төлөөх сэтгэлтэй алтан гартай эмч, жолооч нартаа баярлалаа. Цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 10-р хорооны иргэн Э.Батбаатар.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №425, G231017006

ХУД-ийн 15-р хорооны иргэн. Ээжийн минь бие гэнэт муудаад ХУД-ийн яаралтай түргэн тусламж дуудсан юм. Улмаар дуудлагын эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Д.Алтангэрэл нар нь маш хурдан шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүллээ. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Б.Наранцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №426, G231017022

БЗД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Ц.Буянхишиг жолооч С.Батбаатар нарт талархал илэрхийлж байна. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй,алтан гартай эмч жолооч нарт цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №427, G231017028

БЗД-ийн түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Б.Цэрмаа М.Бат-эрдэнэ жолооч Л.Дамдинсүрэн нарт талархал илэрхийлж байна. Харилцаа сайтай хүний төлөөх гэсэн сэтгэлтэй алтан гартай эмч жолооч нарт цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 39-р хорооны иргэн С.Болдбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №428, G231017050

ЧД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Э.Намуунбайгальд талархал илэрхийлмээр байна. Манай дүү астматай, түргэн шуурхай ирж арга хэмжээг маш түргэн авч өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. СБД-ийн 13-р хорооны иргэн Б.Хүүхээ.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №429, G231018125

БЗД-ийн Нийслэлийн түргэн тусламжийн 2 дугаар ээлжийн эмч Э.Золбоо жолооч Н.Ерэнтэй нарт талархал илэрхийлж байна. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй,алтан гартай эмч жолооч нарт цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 24-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №430, G231018111

2023.10.17-ний өдөр 16:00 цагийн орчимд БГД-н 22 дугаар хороонд миний бие түргэн дуудсан. Дуудлагын дагуу түргэн тусламжийн төв салбарын хоёрдугаар хэсгийн их эмч Ш.Нандинцэцэг жолооч Т.Хувьзаяа нар маш түргэн шуурхай буюу 15 минутын дотор ирж яаралтай эмчилгээ үйлчилгээ үзүүлж тусалсан. Тус эмч жолооч хоёртоо маш их талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №431, G231018098

ЧД-ийн дуудлагын түргэний эмч Ч.Хулан, холооч Б.Цогдэлгэр нарт талархал илэрхийлж байна. Хүүгийндээ байх хугацаанд манай нөхрийн биеийн байдал муудаад дуудлага өгөхөд түргэн, шуурхай ирээд харвахаас нь аварч өглөө. Сайхан харилцаатай, мундаг хүмүүс байна. Баярлалаа та бүхэнд. БЗД-ийн 26-р хорооны иргэн Д.Жаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №432, G231018092

10 дугаар сарын 9-ны өдөр эмнэлэг явж амжихгүй гээл гэрт эх барьж авсан 103 түргэний эмч Л.Одонцэцэг жолооч Б.Цогдэлгэр нарт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч иргэддээ таш сайн үйлчилж, сэтгэл зүтгэл гарган ажилладаг бөгөөд мэргэжилдээ эзэн болсон чадварлаг хамт олон байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 9-р хорооны иргэн Э.Марал-Од.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №433, G231018077

СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн. СБД-ийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын төвийн эмч Ц.Хулан, жолооч Б.Цогдэлгэр нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу хурдан шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж өгсөн явдалд баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 8-р хорооны иргэн А.Хулан.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №43, G231019056

БЗД-н түргэн тусламжийн эмч Э.Цэнгэл болон жолооч Т.Батбаатар нарт талархал илэрхийлж байна. Харилцаа сайтай, хүний төлөөх гэсэн сэтгэлтэй, алтан гартай эмч, жолооч нарт цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 7-р хорооны иргэн О.Хандсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №435, G231019060

ХУД-ийн яаралтай тусламжийн 2-р ээлжийн эмч Т.Теликбергэн, жолооч С.Алтансүх нарт талархал илэрхийлж байна. Харилцаа сайтай, түргэн шуурхай үйлчилгээтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, алтан гартай эмч жолооч нарт цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. /Өвчтөн М.Туулын ар гэрээс/

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №436, G231019093

ХУД-ийн түргэний хоёрдугаар ээлжийн эмч Н.Наранмандах болон жолооч Ч.Отгонбат нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж амь насыг минь аварсанд баярлаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 22-р хорооны иргэн Д.Саранчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №437, G231019226

ХУД-ийн түргэн тусламжийн 103-н эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж маш сайхан эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 18-р хорооны иргэн Г.Сайнбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №438, G231019240

ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн байна. ХУД-ийн түргэн тусламжийн 103-н их эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлдэг явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Баатар.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №439, G231020116

ЧД-н 10 дугаар хорооны шинэчлэл 802/3 дугаар орцонд өнөөдөр 14:00 цаг өнгөрөөгөөд Нийслэлийн түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу эмч Ч.Хулан болон жолооч С.Ганбаатар нар түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг маш сайн үзүүлээд явсан. Тус эмч, жолооч хоёртоо маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 13-р хорооны иргэн Г.Тогтохбат

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №440, G231020114

БГД-н 13 дугаар хороо 10-25 тоотод 2023.10.19-20-ний шилжих шөнө Нийслэлийн түргэн тусламж 103-т дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эмч Х.Энхбат болон жолооч Р.Хүрэлбаатар нар түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлэн дараачийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн. Яаралтай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй бол хүндрэл учрах аюултай байсан учраас иргэний амь насыг аварч эмнэлгийн үйлчилгээг найдвартай, шуурхай үзүүлсэн тус хоёр албан хаагчдаа маш их талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.БГД-ийн 18-р хорооны иргэн Р.Лхамхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №441, G231023062

ХУД-ийн түргэний эмч Э.Эрдэнэболд, жолооч С.Алтанхуяг нарт талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу яаралтай ирж тусламж үзүүлээд, улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэж өгсөн. 70 гаран настай хүнд тусламж үзүүлж амь насыг нь аварсан. Та бүхэндээ баярлалаа. ХУД-ийн 12-р хорооны иргэн М.Тогт-Эрдэнэ.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №442, G231024018

БГД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Т.Эрдэнэсүрэн жолооч Р.Хүрэлбаатар нар нь яаралтай арга хэмжээ авч БГД-ийн эмнэлэгт хүргэж өгсөнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Эрдэнэхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №443, G231025051

ХУД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нарт талархал дэвшүүлж байна. Настай хүний бие муудаж түргэн дуудахад түргэн шуурхай ирж анхны тусламжийг үзүүлсэн явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 1-р хорооны иргэн Н.Одончимэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №444, G231020077

ЧД-ийн 103 түргэний эмч Ч.Хулан, жолооч С.Ганбаатар нарт талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу яаралтай ирж, түргэн тусламж үзүүллээ. Баярлалаа та бүхэнд. ЧД-ийн 18-р хорооны иргэн А.Дулмаа. ЧД-ийн 18-р хорооны иргэн А.Дулмаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №445, G231026073

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Э.Одгэрэл, эмч Б.Ганбаатар болон жолооч Б.Уламбаяр, О.Борхүү, С.Баатарсүрэн нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Миний бие астматай бөгөөд боочих гээд түргэн тусламжийн үйлчилгээ их авдаг. Тус эмч нартаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №446, G231030014

БЗД-ийн Түргэн тусламжийн эмч Э.Золбоо болон жолооч Б.Золбаяр нар нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй үйлчилж байна. Та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №447, G231031002

2023.10.28-ний өдөр ХУД-ийн 23-р хорооны 763-10 тоотод миний бие түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу М.Даариймаа гэх эмчдээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Охин маань 2-3 эмнэлэгт очиж буцаагдсан бөгөөд яах учраа олохгүй сандарч явахад тус эмч нар эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд маш их баярлаж талархаж байгаа. Тус хоёр эмчийнхээ цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 23-р хорооны иргэн Э.Оюун-Эрдэнэ.

 

ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn