slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2023 оны 11-р сард ирсэн талархал

11 ДУГААР САРД ИРСЭН ТАЛАРХАЛ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №448, G231101023

Нийслэлийн Түргэн тусламжийн эмч н.Хулангоо жолооч Г.Гандөш, ээлжийн ахлагч З.Баярсайхан нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай ажиллаж, миний амь насыг аварсан та бүхэнд талархаж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе. БГД-ийн 8-р хорооны иргэн М.Цэрэндагва.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №449, G231101039

10-р сарын 29-ний өдөр миний даралт хөдлөөд явж чадахгүй байхад СБД-ийн түргэн тусламж дуудсан. Дуудлагын эмч Ч.Хулан, жолооч С.Батжаргал нар нь хурдан шуурхай ирж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй ажиллаж байна. Та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.  СБД-ийн 19-р хорооны иргэн Х.Доржбат.

Утсаар ирсэн талархал №450

2023 оны 10 дугаар сарын 27-нд 07 цагийн үед хүүхэд маань татаад дуудлага өгөхөд хурдан шуурхай дуудлагыг оператор З.Дамдинсүрэн эмч авч, дуудлагад түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэн эмч Э.Одгэрэл, жолооч Б.Уламбаяр нарт баярлалаа. БЗД-ийн 16-р хорооны иргэн О.Шинэбаатар.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №451, G231102055

БЗД-ийн түргэн тусламжийн эмч М.Бат-Эрдэнэ жолооч А.Түмэнбаяр нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Өнөөдөр буюу 2023.11.02-ний өдөр 11:00 цагийн орчимд түргэн дуудаж дуудлагын дагуу тус эмч, жолооч хоёр ирсэн. Дуудлагын дагуу ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг маш сайн үзүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.  БЗД-ийн 35-р хорооны иргэн Б.Дарьсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №452, G231101067

БЗД-ийн түргэний тусламжийн эмч Э.Золбоо, жолооч О.Отгонбаяр нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №453, G231102059

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч М.Бат-Эрдэнэ болон жолооч А.Түмэнбаяр нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дундговь, Сайнцагаан, 5-р багийн иргэн Л.Мөнх-Очир

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №454, G231102112

Өчигдөр буюу 2023.11.01-ний өдөр СХД-н түргэний эмч Ц.Мөнх-Эрдэнэ болон жолооч Н.Ерэнтэй нар нь бидэнд яаралтай туслалцаа үзүүлсэнд маш их талархаж байна. Өчигдөр манайд гал гарсан бөгөөд тус хоёр албан хаагч нь гал унтраалцаж өгөөд мөн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд явсан. Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн чанартай хүмүүс байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 25-р хорооны иргэн Д.Даваадаш

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №455, G231108094

Төв түргэн тусламжийн жолооч Д.Уламбаяр эмч Ш.Нандинцэцэг нарт талархал илэрхийлмээр байна. Ээжид маань яаралтай тусламж үзүүлээд эмнэлэгт яаралтай хүргэн өгч тусламж үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Уламжилж өгнө үү. БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Баясгалан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №456, G231108072

БЗД-ийн түргэн тусламжийн эмч З.Баярсайхан, Г.Энхжин, жолооч б.Баяраа нар нь хурдан шуурхай ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Талархал гаргасан БЗД-ийн 2-р хорооны иргэн Гантөмөр Хүрэлбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №457, G231107074

БЗД-ийн 103 түргэн тусламжийн эмч Г.Сандагдорж, Т.Батсүх нартаа талархал илэрхийлж байгааг уламжилж өгнө үү. Би өндөр настан хүн байгаа юм, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн юм. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №458, G231108146

БЗД-ийн 103 яаралтай тусламжийн дуудлагын 3-р ээлжийн эмч Б.Цэрмаа, жолооч А.Түмэнбаяр нарт талархал дэвшүүлж байна. Миний аав БЗД-ийн 37 дугаар хорооны иргэн. Бие нь гэнэт муудаж 103 утсаар тусламж дуудлага өгснөөр тус албан хаагчид дуудлагын дагуу түргэн шуурхай ирж шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж амь насыг нь авран хамгаалж, одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тус эмч жолооч нарынхаа цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч БЗД-ийн 8-р хорооны иргэн Д.Чинбатын хүүгээс.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №459, С231108026

ЧД-ийн түргэн тусламжийн 3 дугаар ээлжийн эмч Б.Бүрэнжаргал, жолооч Ж.Наранбат нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 27-р хорооны иргэн Ц. Бат-Өлзий.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №460, G231108146

10 сарын 31-нд Баруун 4 зам дээр өдөр хүнд мөргүүлж унахад түргэн тусламжийн эмч Б.Мянганцэнд, жолооч Х.Басбаатар нар нь ирж яаралтай тусламж үзүүлэн хүүхдийн маань амь насыг аварсанд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 20-р хорооны иргэн Б.Ичинхорлоо.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №461, С231109032

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Намуунбайгаль, жолооч Ц.Булгантамир нарт талархал илэрхийлэх гэсэн юм. Маш их баярлалаа хүүхэд маань эдгэрсэн. 2023.11.01-ний өдөр түргэн тусламж дуудсан. ЧД-ийн 20-р хорооны иргэн С.Энхсарнай.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №463, G231109009

ЧД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Э.Намуунбайгаль болон жолооч Т.Гүнтэгсүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Манай хүнд анхны тусламж үзүүлэн оношийг тодруулахаар эмнэлэгт хүргэж өгсөн маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. СБД-ийн 10-р хорооны иргэн А.Отгончимэг

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №463, С231110006

ХУД-ийн 3-р ээлжийн яаралтай түргэн тусламжийн эмч Б.Баттөр, жолооч Л.Гандорж нарт талархал илэрхийлж байна. Ээжийг маань ухаангүй байхад яаралтай түргэн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсэн талархал илэрхийлж байна. ХУД-ийн 1-р хорооны иргэн Ц.Батбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №464, G231110093

11 сарын 8-ны өдөр ХУД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн юм. Тус төвийн эмч Н.Тунгалаг, жолооч Г.Баасандорж нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн амь насыг минь авран хамгаалж өглөө. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Уламжилж өгнө үү. ХУД-ийн 22-р хорооны иргэн Ц.Нямхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №465, G231110084

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хоёрдугаар ээлжийн эмч Ш.Нандинцэцэгт талархал илэрхийлж байна. Дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж үзэж, сэтгэл гаргасан. Танд баярлалаа. СБД-ийн 8-р хорооны иргэн М.Даваадорж

99002561 дугаарын утсаар ирсэн талархал №466

2023 оны 11-р сарын 11-нд нисэхийн тойргийн Миний дэлгүүр дотор хамраас цус гараад тогтохгүй байсан тул 103 дуудахад хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч Н.Тунгалаг, жолооч  Г.Баасандорж нарт маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе. ХУД-ийн өндөр настан Д.Аюурзана.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №467, G231113069

Нийслэлийн түргэн тусламжийн СХД-ийн салбарын түргэний эмч Г.Энхзаяад талархал илэрхийлье. Түргэн шуурхай арга хэмжээ авч хүүхдийн маань амь насыг аварсан та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 19-р хорооны иргэн С.Шүрэнцэцэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №468, G231115001

Түргэн тусламжийн эмч В.Цэрэнхүү, жолооч П.Ганзориг нарт түргэн шуурхай үйлчилсэн явдалд талархал илэрхийлье. Яг л ээж, эмээдээ хандаж байгаа юм шиг сайхан зөвлөгөө өгч, үйлчилсэн явдалд талархаж байгааг минь уламжилж өгнө үү. СХД-ийн 13-р хорооны иргэн Д.Амарзаяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №469, G231115126

Сайн байна уу? 11-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай нөхрийн бие муудаад түргэн дуудсан. Тухайн өдөр нийслэлийн Түргэн тусламжийн 103-ийн 2 эмч Б.Цогзулмаа болон жолоочдоо хүний төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжилдээ мундаг байсанд үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Ялангуяа Цогзулмаа эмчдээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Алтан гартай эмчдээ ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ЧД-ийн 5-р хорооны иргэн Э.Эрдэнэбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №470, G231115085

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Б.Дөлгөөнбаяр Т.Мянганбуу нар нь хурдан шуурхай ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 4-р хорооны иргэн Ж.Ганбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №471, G231115044

Түргэн тусламжийн 2 дугаар ээлжийн эмч Л.Одонцэцэг жолооч Ц.Батгэрэл нар нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СХД-ийн 33-р хорооны иргэн А.Баттулга.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №472, G231116054

Нийслэлийн түргэн тусламж төвийн дуудлага хүлээж авсан ажилтан Э.Өзгерист талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай танд талархаж байна. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 12-р хорооны иргэн Б.Сүхгэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №473, G231116063

БЗД-ийн яаралтай түргэн тусламжийн ахлах эмч З.Баярсайхан, эмч О.Шихихутаг болоон жолооч, А.Ариунболд, оператор Э.Өзгерис нарт талархал дэвшүүлж байна. Өндөр халуурч байсан хүүхдийг маань түргэн шуурхай ирж үзэж эмчилж өгсөн явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 6-р хорооны иргэн Ж.Ханипа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №474, G231120038

Хан-Уул дүүргийн түргэний тусламжийн эмч Т.Тилебергем ахлах зохицуулагч Б.Түмэнбаяр нар нь хурдан шуурхай ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. СБД-ийн 10-р хорооны иргэн Ш.Айхундыз.

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №475, С231120011

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн түргэний эмч Б. Батцэцэг жолооч Д.Уламбаяр нар нь хурдан шуурхай ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 18-р хорооны иргэн Г.Сайнбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №477, G231120149

БЗД-ийн өндар настан, астматай хүн байна. Байнга л 103 дугаар дуудлага өгдөг. 2 дугаар ээлжийн эмч Б.Цэрмаа, жолооч У.Өлзийбат, О.Отгонбаяр нарт талархал илэрхийлж байгааг минь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-рхорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №478, G231120158

Нийслэлийн СХД-ийн түргэн тусламжийн эмч Ц.Наран-Од, жолооч С.Батжаргал нарт талархал дэвшүүлж байна. Миний даралт ихэссэн байхад 5 минутын дотор ирж түргэн шуурхай арга хэмжээ авч өгсөн явдалд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. СХД-ийн 19-р хорооны иргэн Ж.Лэгзмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №479, G231121012

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн Хан-уул дүүргийн 3 дугаар ээлжийн их эмч Б.Баттөр, жолооч Г.Анхныбаяр нарт талархал илэрхийлж байна ажилдаа үнэн ч харилцааны соёлтой мундаг 2 залуудаа ажлын амжилт хүсье. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 28-р хорооны иргэн А.Гэрэлтуяа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №480, G231121069

Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсанд ХУД-ээс дуудлага өгсөн бөгөөд эмч Д.Будханд жолооч Х.Баянмөнх нар маш түргэн шуурхай ирж үйлчилж, эмчигээ хийж өгсөнд маш их баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. ЧД-ийн 18-р хорооны иргэн Г.Дугармаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №481, G231122013

Нийслэлийн түргэн тусламжийн эмч М.Манлайбаатар жолооч Ганзориг нарт талархал илэрхийлж байна. БГД-ийн 11 дүгээр хороо 43-132 тоотоос дуудлага өгсөн бөгөөд маш түргэн шуурхай үйлчилж, эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хийсэнд баярлалаа. Иргэн Гансэлэмийн гэр бүлээс цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байна. Уламжилж өгнө үү. ЧД-ийн 8-р хорооны иргэн Г.Мөнхсүх.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №482, G231122013

ЧД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Ч.Хулан жолооч Ч.Тогтбаатар нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СБД-ийн 20-р хорооны иргэн А.Эрдэнэтуяа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №483, G231122013

СБД-ийн 20-р хороо Сэлхэд ЧД-ийн түргэн тусламжийн эмч Ч.Хулан жолооч Ч.Тогтбаатар нар нь түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үзүүлсэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. Налайх 5-р хорооны иргэн С.Гансүх

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №484, G231123024

Нийслэлийн түргэн тусламжийн 1 дүгээр ээлжийн ахлах эмч А.Хулангуа эмч Х.Энхбат жолооч нь Т. Хувьзаяа нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 13-р хорооны иргэн Ч.Баярмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №485, G231123067

ХУД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн нярайн эмч Н.Тунгалаг, жолооч Г.Баасандорж нарт талархал дэвшүүлж байна. 15 хоногтой хоёр ихэр нярай маань хэд хоног гэдсэн дүүрээд хямраад шөнө яаралтай тусламж дуудсан юм. Улмаар тус эмч жолооч нар нь маш хурдан шуурхай ирээд шаардлагатай тусламж үйлчилгээг маш сайхан үзүүлж хоёр нярайн минь гэдэсний дүүрэнг арилж тайвшраад унтсан. Ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг эмч мэргэжилтэн та бүхэнд маш их баярлан талархаж байна, Та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Уламжилж өгнө үү. ХУД-ийн 18-р хорооны иргэн М.Шүрээ.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №486, G231124120

БЗД-ийн Яаралтай тусламжийн түргэний эмч М.Бат-Эрдэнэ, эмч Д.Отгонжаргал, жолооч О.Борхүү нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №487, G231124095

ХУД-ийн түргэний тусламжийн тасгийн эмч Д.Будханд, жолооч Х.Баянмөнх нарт талархал илэрхийлж байна. Ирж шээлгүүр тавьж өгсөн. Түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. ХУД-ийн 24-р хорооны иргэн Н.Жигжид.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №488, G231127028

Нийслэлийн түргэн тусламжийн 1 дүгээр ээлжийн эмч Ч.Өнөмөнх Н.Баярцэнгэл нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №489, G231128054

103-ийн түргэн тусламжинд дуудлага өгөхөд Ч.Хулан жолооч Ч.Тогтбаатар нар нь маш түргэн шуурхай ирж арга хэмжээ авч өгсөнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. СБД-ийн 16-р хорооны иргэн Д.Лхагважаргал. 

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №490, G231130004

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Б.Цэрмаа жолооч Ж.Наранбатад талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд талархаж байна. Та бүхэнд ажлын өндөр ажилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 28-р хорооны иргэн Б.Түдэвдорж

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №491, G231129099

Нийслэлийн яаралтай, түргэн тусламжийн төвийн БЗД-ийн эмч Т.Даариймаа, жолооч О.Отгонбаяр нарт талархал дэвшүүлж байна. Дуудлага өгөхөд маш түргэн шуурхай ирж, анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгсөнд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 37-р хорооны иргэн Б.Алтанзул

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №492, G231129105

БЗД-ийн түргэний эмч Б.Цэрмаа, жолооч О.Отгонбаярт талархал илэрхийлж байна.11-р сарын 27-ний өдөр дуудлага өгч ирсэн ба түгжрэл ихтэй байхад хурдан шуурхай үйлчилсэн. Та бүхэндээ баярлалаа. БЗД-ийн 34-р хорооны иргэн З.Дарьсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №493, G231130067

ХУД-ийн 4 дугаар хороонд миний бие 11:20-11:30 минутын орчимд эмнэлгийн түргэн тусламж 103 дуудсан. Дуудлагын дагуу маш хурдан хугацаанд Б.Дөлгөөнбаяр эмч, Ү.Тулга жолооч ирч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тус түргэн тусламжийн эмч болон хамт олонд нь баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 4-р хорооны иргэн Б.Сүнжидмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №494, G231130050

Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд ХУД-ээс дуудлага өгсөн юм. Эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Ү.Тулга нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж, чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Уламжилж өгнө үү. ХУД-ийн 13-р хорооны иргэн Х.Жамсран

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №495, G231130036

БЗД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч Б.Цэрмаа, жолооч А.Түмэнбаяр нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж өгсөн эмч, жолооч болон хамт олонд нь маш их баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. БЗД-ийн 5-р хорооны иргэн Б.Энхбат.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №496, G231130105

БГД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн ахлах эмч А.Хулангуа, их эмч Энхбат, жолооч Т.Хувьзаяа нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж өглөө. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.. БГД-ийн 4-р хорооны иргэн А.Халиун.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №497, G231130119

ХУД-ийн 3-р салбарын 103 түргэн тусламжийн эмч Б.Баттөр, жолооч Д.Мөнх-Од нарт талархал дэвшүүлж байна. Миний ах өчигдөр хүзүүндээ хутгалуулж гэмтсэн байсныг олж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн эмнэлэгт хүргэж эмчилгээ үйлчилгээ үзүүлснээр амь нас нь аврагдсан байна. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг эмч, эмнэлгийн ажилтандаа маш их баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 19-р хорооны иргэн С.Эрхэмбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №498, G231130126

ХУД-ийн 3 дугаар ээлжийн түргэний эмч Б.Баттөр, жолооч Д.Мөнх-Од нарт талархал илэрхийлж байна. Өчигдөр шөнө дуудлага өгсөн ба хурдан шуурхай ирж үйлчилгээ үзүүлсэн. Та бүхэндээ баярлалаа. ХУД-ийн 10-р хорооны иргэн Н.Байгалмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №499, G231130118

Нийслэлийн Түргэн тусламжийн эмч М.Цэрэнчимэд жолооч С.Баатарсүрэнд талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 1-р хорооны иргэн Ц.Жамбал.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №500, G231130083

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн 103 яаралтай түргэн тусламжийн Эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Ү.Тулга нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж өглөө. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. ХУД-ийн 21-р хорооны иргэн Н.Энхтуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №501, G231130136

БЗД-ийн Яаралтай түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Б.Цэрмаа болон жолооч А.Түмэнбаяр нарт талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.БЗД-ийн 9-р хорооны иргэн О.Тэгшжаргал

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn