slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2024 оны 2-р сард ирсэн талархал

2024 ОНЫ 2 ДУГААР САРД ИРГЭДЭЭС ИРСЭН ТАЛАРХАЛ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №50, G240131143

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн СБД-ийн нэгдүгээр ээлжийн ахлах эмч Г.Энхжин болон Х.Энхбат, жолооч Р.Хүрэлбаатар нарт талархал илэрхийлж байна. 2024 оны 1 дүгээр сарын 29-нд дуудлага өгсөн бөгөөд маш түргэн шуурхай ирж үйлчилсэнд баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Иргэн Гантулгын гэр бүлээс

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №51, G240131127

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахлах эмч Б.Батзул, эмч Н.Алтангадас, жолооч Б.Хашбат нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч өгсөн. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. СБД-ийн 17-р хорооны иргэн Ө.Батдорж

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №52, G240131053

БЗД-ийн түргэний эмч И.Эрдэнэбаатар, жолооч Ц.Золбаяр, ээлжийн ахлагч Д.Нямсүрэн нарт талархал илэрхийлж байна. Гэртээ юм хийж байгаад гуя руугаа төмөр сүлбээд дуудлага өгсөн. Яаралтай ирж боолт хийгээд, оёдол тавьж анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. БЗД-ийн 12-р хорооны иргэн Г.Хүрэлбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №53, G240201065

СХД-ийн түргэн тусламжийн эмч А.Дөлгөөн жолооч Б.Ганболд нарт талархал илэрхийлж байна. Би өндөр настай хүн бөгөөд хүнд ханиад хүрсэн байхад ирж эмчилж, үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №54, G240201066

1 дүгээр сарын 31 ны орой Нийслэлийн түргэн тусламж дуудахад эмч Ш.Алтангадас жолооч Б. Хашбат нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. "Мөн түргэний жолооч нь өөрийн хэргэлдэг тариагаа өгсөн”. БГД-ийн 4-р хорооны иргэн Д.Оюунчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №55, G240201004

ЧД-н 12 дугаар хороо "Нарантуул-2" зах дээр өчигдөр буюу 2024.01.31-ний 18:00 цагийн үед хүүхэд маань таталт өгөөд яаралтай түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу эмч Б.Хулан, жолооч Д.Алтанбаяр нар маш түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж ажилласанд маш их талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. СБД-ийн 11-р хорооны иргэн Ж.Эрдэнэчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №56, G240201077

БЗД-ийн 14 дугаар хорооны иргэн өндөр настан байна. Миний бие астма буюу багтраа өвчтэй. БЗД-ийн 103 түргэн тусламжийн 3-р хэлтсийн эмч Б.Тамжид жолооч Т.Батбаатар нартаа түргэн шуурхай ирж тариа хийж өгсөнд баярласан талархсанаа илэрхийлж байна. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо

Засгийн газрын 1800-1200 төвөөс ирсэн талархал №57, G240201045

Түргэн тусламжийн эмч Б.Дөлгөөнбаяр, жолооч Т.Мянганбуу нар нь түргэн шуурхай үйлчилсэнд баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. Борхургын гэр бүлээс.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №58, G240202022

БГД-ийн яаралтай түргэн тусламжийн эмч Т.Эрдэнэсүрэн жолооч Р.Хүрэлбаатар нар нь яаралтай арга хэмжээ авч БГД-ийн эмнэлэгт хүргэж өгсөнд талархал илэрхийлмээр байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. БГД-ийн 19-р хорооны иргэн Э.Бадрах.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №59, G240202034

Нийслэлийн түргэн тусламжийн төв салбарын 2 дугаар ээлжийн Б.Баярмаа, Н.Пүрэвдорж нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БЗД-ийн 6-р хорооны иргэн О.Намжилмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №60, G240202025

ЧД-ийн 103 яаралтай тусламжийн 2-р ээлжийн эмч Б.Баярмаа, жолооч Н.Пүрэвдорж нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу цаг алдалгүй түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Хариуцлагатай, ёсзүйтэй эмч, мэргэжилтнүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна. Цаашид улам сайн ажиллаарай. ЧД-ийн 17-р хорооны иргэн Э.Булгантамир

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №61, G240202051

БГД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Ш.Айхундыз, жолооч Я.Гантөгс нарт талархал илэрхийлж байна. Хурдан шуурхай ирж, анхан шатны тусламж үйлчилгээг маш сайн үзүүлсэн. Та бүхэндээ баярлалаа. БГД-ийн 7-р хорооны иргэн Д.Гэрэлмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №62, G240205132

Зүрхний хүнд гажгийн улмаас миний охин Б.Пагмадолгор нь 40 жил шаналж байгаа бөгөөд миний охины амь насыг авран хамгаалж яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй түргэн шуурхай ирж үзүүлж эмчилж байгаа 103 төвийн эмч Т.Түвшин, Э.Сурмаахорол, Ч.Өнөмөнх, Г.Тогтох, Н.Наранчимэг, жолооч Э.Зоригтсан, Л.Батмөнх, Ж.Ариунбаатар нарт маш их талархаж байна. Хариуцлагатай, ёс зүйтэй эмч, мэргэжилтнүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна. Цаашид улам сайн ажиллаарай. Ээж Бямбаа 

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №63, G240206036

Нийслэлийн ЧД-ийн түргэн тусламжийн эмч Б.Баттөр, жолооч Г.Анхныбаяр нарт талархал дэвшүүлж байна. Өндөр настай ээжийн маань бие муудахад түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлэн эмнэлэгт яаралтай хүргэж өгсөн явдалд маш их баярлаж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 4-р хорооны иргэн С.Мөнхтүшиг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №64, G240206050

Нийслэлийн ХУД-ийн түргэн тусламжийн эмч Б.Батцэцэг, жолооч Саянмөнх нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай ирж эмчилгээ үйлчилгээг үзүүлж байсанд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 9-р хорооны иргэн Ө.Гансүх

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №65, G240206030

СБД-ийн яаралтай тусламжийн эмч Ч.Хулан жолооч Т.Гүнтэвсүрэн нарт талархал илэрхийлмээр байна. Би гэртээ ганцаараа байдаг. Түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. СБД-ийн 11-р хорооны иргэн Ц.Цогзолмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №66, G240206066

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ш. Айхундыз жолооч нь Я.Гантөгс нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СБД-ийн 12-р хорооны иргэн Г.Ганболд

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №67, G240206112

ЧД-ийн түргэн тусламжийн эмч А.Батбаяр жолооч Т.Гантөмөр эмч Э.Намуунбайгал нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. Дархан уул аймаг, Хонгор сумын 3-р багийн иргэн Д.Сувдаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №68, G240207026

СХД-ийн 13 дугаар хорооны 9-24 тоотод өчигдөр 17:30 цагийн үед дуудлагаар ирсэн СХД-ийн 103 яаралтай тусламжийн эрэгтэй эмчид талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж өгсөн /эмч А.Билгүүн, жолооч Б.Золбаяр нар/-д маш их баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 13-р хорооны иргэн Д.Баяржавхлан.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №69, G240207099

БЗД-ийн түргэн тусламж дуудахад эмч П.Ганболор жолооч Ү.Гантулга нарт талархал илэриймээр байна. 94 настай хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 3-р хорооны иргэн Б.Цэпилмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №70, G240207053

Нийслэлийн түргэн тусламжийн их эмч Н.Оюунбилэг жолооч Ц.Б.Золбаяр нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 19-р хорооны иргэн Б.Даваадамба

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №71, G240208030

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ч.Хулан жолооч Т.Гүндэвсүрэн нартаа түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд нь талархаж байна. Миний бие өнөөдөр буюу 2024.02.08-ны өдөр ЧД-н 17 дугаар хороонд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу маш түргэн шуурхай ирсэн. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. ЧД-ийн 17-р хорооны иргэн Н.Маяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №72, G240208067

Нийслэлийн түргэний тусламжийн түргэний эмч М.Ижилтөр, жолооч Н.Ерэнтэй нарт талархал илэрхийлж байна. Манай аавын биеийн байдал муудаад дуудлага өгсөн ба түргэн шуурхай ирээд арга хэмжээ авч өгсөн. Та бүхэндээ баярлалаа. БГД-ийн 29-р хорооны иргэн С.Нанжидсүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №73, G240208068

БГД-ийн 25 дугаар хорооны иргэн. 103 яаралтай тусламжийн эмч М.Ижилтөр, жолооч Л.Ууганбаяр нарт талархал дэвшүүлж байна. 2 сарын 05-06 шилжих шөнө 103 дуудлага өгсөн юм. Хотхон руу түргэний машин орж чадахгүй, тус эмч жолооч нар нь намайг үүрч дүүрч явсаар яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ эмчилгээ авсанаар өнөөдрөөс дээрдэж байна. Тус эмч жолооч нартаа маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. БГД-ийн 4-р хорооны иргэн Ц.Даваасүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №74, G240209049

Нийслэлийн түргэн тусламжийн жолооч Х.Баянмөнх эмч Батс.Батцэцэг нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. ЧД-ийн 9-р хорооны иргэн Г.Намхайдагва

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №75, G240213003

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн их эмч Н.Ренчинжамц болон жолооч О.Отгонбаяр нарт талархсанаа илэрхийлье! Сэтгэлээсээ, мэргэжлийн бөгөөд шуурхай үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. БЗД-ийн 3-р хорооны иргэн Б.Батдөш

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №76, G240213028

6 настай хүүхэд маань маш өндөр халуурсан тул усанд оруулж байх үед анхаарал алдсаны улмаас усан дотор таталт өгч ус залгиж амь насанд нь эрсдэл үүссэн байхад нийслэлийн ХУД-ийн түргэн тусламжийн эмч Б.Төмөрөө, жолооч Б.Анхбаяр нар түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлж амь насыг нь аварч дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн явдалд маш их баярлаж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БЗД-ийн 15-р хорооны иргэн Л.Оргил

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №77, G240213021

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн их эмч П.Баясгалан, жолооч С.Алтансэлэм нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай ирж, анхны тусламж үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөнд баяртай байна. Маш сайхан найрсаг зантай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.  БЗД-ийн 34-р хорооны иргэн Ч.Галсанжамц

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №78, G240213008

БЗД-ийн 13-р хорооны Шинэ өглөө хотхоны оршин суугч байна. Уржигдар шөнө дуудлагаар ирсэн 103 яаралтай тусламжийн дуудлагын эмч М.Цэрэнчимэд, жолооч Ш.Доржсүрэн нарт талархал дэвшүүлж байна. Миний эхнэр олгой нь хагарах дөхсөн хүнд байдалтай байсныг ирж оношилж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж өгсөнд маш их баярлаж талархал дэвшүүлж байна. Та бүгдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. БЗД-ийн 13-р хорооны иргэн Д.Нямдаваа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №79, G240214025

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн СХД-ийн 1 хороонд үйлчилсэн түргэний эмч Б.Цэрэнхүү жолооч Ш.Мягмарсүрэн нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж үйлчилсэн та бүхэнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. СХД-ийн 1-р хорооны иргэн С.Батцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №80, G240213013

БЗД-ийн 3-р ээлжийн ахлах эмч Д.Мөнхцэцэг эмч Б.Цэрмаа жолооч А.Түмэнбаярт нарт талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 23-р хорооны иргэн О.Шинэбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №81, G240214014

СХД-ийн түргэний эмч В.Цэрэнхүү, жолооч Ш.Мягмарсүрэн нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авч, тусламж үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. БЗД-ийн 5-р хорооны иргэн Г.Дашзэвэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №82, G240215005

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 1 дүгээр ээлжийн эмч Б.Бат-Эрдэнэ, жолооч П.Наранбаатар нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд талархаж байна. БЗД-ийн 22-р хорооны ргэн Д.Дуламсүрэн

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №83, G240215009

БЗД-ийн эмнэлгийн 103 түргэн тусламжийн 3-р ээлжийн дуулагын эмч Н.Ренчинжамц, жолооч О.Отгонбаяр нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. БЗД-ийн 23-р хорооны и ргэн Н.Ариунаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №84, G240216009

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2 дугаар ээлжийн эмч Г.Энхжин болон жолооч О.Мөнхбат нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд талархаж байна. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №85, G240216094

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн 1-р ээлжийн их эмч М.Бат-эрдэнэ, жолооч Н.Баярцэнгэл нарт талархал дэвшүүлж байна. Манай эмээгийн бие муудахад түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлсэн явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 7-р хорооны иргэн Д.Отгонцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №86, G240216041

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн 3-р ээлжийн эмч Б.Тамжид болон жолооч А.Түмэнбаяр нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Өчигдөр буюу 2024.02.15-ний өдөр дуудлагын дагуу хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг маш хурдан, сэтгэл зүтгэл гаргаж үзүүлсэн. Тус эмч болон жолооч хоёртоо цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. БЗД-ийн 16-р хорооны и ргэн Х.Оюунчулуун

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №87, G240216028

Нийслэлийн түргэн тусламжийн эмч М.Бат-Эрдэнэ, жолооч Н.Баярцэнгэл нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 10-р хорооны иргэн Ж.Баярсайхан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №88, G240216027

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Б.Дина, жолооч С.Баатарсүрэн мөн түргэн тусламжийн эмч Ц.Отгонбаяр, жолооч О.Отгонбаяр нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №89, G240216019

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Э.Цэнгэл болон жолооч Ц.Ганбат нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Миний бие астматай бөгөөд түргэн тусламж их дууддаг бөгөөд ирээд тариа хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хийж өгдөгт баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. СБД-ийн 19-р хорооны иргэн Б.Мөнхцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №90, G240216009

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 1-р ээлжийн эмч М.Бат-Эрдэнэ жолооч Н.Баярцэнгэл нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. БЗД-ийн 14-р хорооны иргэн О.Мооноо

Талархал №91

АРСЛАН.МН, SHUUG.MN. МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН РАДИО 88.8

Иргэн: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн АЛТАН ГАРТАЙ эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч жолоочдоо баярлалаа 

Нэлээн хүнд шөнө байлаа. Дүүгийн минь гэр бүл сайжруулсан түлшний угаарт хордож шөнийн 01 цагаас 04 цаг хүртэл их сандаргалаа, түргэний эмч ухаангүй хүмүүсээ аваад хамгийн ойрхон эмнэлэгт яаралтай очъё гээд л давхисан, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тусламжийн тасагт ирж, том, жижиггүй бүгдийг нь оруулаад яаралтай тусламж үзүүлэн амин үзүүлэлтүүдийг нь тогтворжуулж нэг айлыг үхлийн аюулаас амь насыг нь аварсан эмч нар маань үнэхээр ид шидтэй бурхад юм. Баярлалаа та нартаа.

Үхэл амьдралын зааг дээр байгаа хүний амь аврах гээд түргэний машин яарч явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй ёстой муухай юм байна лээ.

Шөнө зам сийрэг байхад баруун тал руугаа шахаад өгөөрэй, зам тавиарай гээд түргэний жолооч чанга яригчаар хэлээд байхад тоохгүй яваад байсан жолооч нарт гомдол төрөөд шүү. 
Жолооч нарт хандаж хэлэхэд таныг машин барьж явахад #101, #102, #103-ийн машинууд дохиогоо дуугарган давхиж байгаа бол ямар ч үед зам тавьж өгч байгаарай. Тэд хүний амь аврах гэж, хүний эд хөрөнгийг хамгаалах гэж яарч яваа, тэдэнд нэг хором ч үнэтэй байдаг юм байна.
Дуудлагын эмч Гүнд.Болормаа, жолооч С.Батжаргал нарт иргэн 88065656 дугаараас.

Талархал №92

Сайн уу? Танайд тахархал өгөх гэсэн хүнд нөхцөлд ажиллаж алхаж ирж даарч шөнө орой үзэж өгсөн эмч жолоочид баярлалаа.Түргэний машин хальтраад гардаггүй нь байна. Ард иргэдийг ойлгоосой гэж бодож байна.Манайд ирсэн эмч Ч.Хулан жолооч Ц.Мягмардорж гэсэн хүмүүс ирсэн бичлэгтээ нь уламжлалж өгнө үү баярлалаа Иргэн Ууганбаяр өвчтөн манай гэр бүлийн зүгээс  ийм талархал чатаар ирсэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №93, G240219003

ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 3 дугаар ээлжийн эмч Б.Бүрэнжаргал жолооч Ж.Наранбат нарт талархал илэрхийлж байна. Манай ээжийн биеийн байдал муудаад дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж арга хэмжээ аваад зүрхний шигдээс гэж зөв оношлоод эмнэлэгт хүргэж амь насыг аварч өглөө. Та нартаа үнэхээр их баярлалаа, сайн сайхныг хүсье. СБД-ийн 13-р хорооны иргэн Л.Алтантуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №94, G240219045

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн БЗД-т 2024 оны 2 дугаар сарын 11-нд ирж үйлчилсэн эмч О.Бүрэнцогт жолооч Ч.Отгонбат нарт маш их баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 18-р хорооны иргэн У.Монхор

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №95, G240219020

СХД-ийн түргэний эмч Г.Наранхүү, жолооч П.Ганзоригнар талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж арга хэмжээ авсан, хүнлэг сэтгэлээр хандсан та бүхэндээ баярлалаа, сайн сайхныг хүсье. ХУД-ийн 4-р хорооны иргэн Ц.Батжаргал.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №96, G240220015

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн эмч Ж.Отгонцэцэг жолооч О.Чулуунболд нарт талархал илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. ХУД-ийн 6-р хорооны иргэн Л.Соёлт.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №97, G240220067

СХД-ийн 103 яаралтай тусламжийн жолооч Б.Баяраа, эмч В.Цэрэнхүү нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж байдагт баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн сайхан, амжилт бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 27-р хорооны иргэн Б.Гүндэгмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №98, G240220069

БГД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Б.Батцэцэг, жолооч И.Ням-Эрдэнэ нарт талархал илэрхийлж байна. Манай нөхрийн биеийн байдал муудаад түргэн дуудахад яаралтай ирээд анхан шатны тусламж үзүүлж хавдрын эмнэлэгт хүргэж өгсөн. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. БГД-ийн 33-р хорооны иргэн С.Должинжав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №99, G240220094

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч В.Цэрэнхүү, Ш.Мягмарсүрэн нарт талархал илэрхийлж байна. 2024 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө манай нөхөр зүрхний шигдээс болж СХД-ийн 34 дүгээр хорооноос дуудлага өгсөн ба оношийг маш чадварлаг тогтоож, түргэн шуурхай анхны тусламжийг үзүүлэн, цаг алдалгүй гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэж өгсний хүчинд мэс засалд орж амь нас нь аврагдсан юм. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 34-р хорооны иргэн Л.Цэенхорол

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №100, G240221087

Нийслэлийн түргэн тусламжийн ХУД-ийн эмч Л.Отгонзаяа, жолооч Г.Булгантамир нарт талархал дэвшүүлж байна. Манай аавын бие муудахад түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлэн дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөнд баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.Хөвсгөлийн Мөрөн сум, 13-р багийн иргэн Г.Учралтзаяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №101, G240221074

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2-р ээлжийн эмч Б.Баяндалай, жолооч Б.Баяраа нартаа маш их баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье. Амь тэнссэн хүнд үед амь нас аварсан та нартаа баярлалаа. СБД-ийн 5-р хороны иргэн Ц.Батчимэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №102, G24022001094

2024.02.12-ний өдөр ШУГТЭ-н хойд талын "Доктор авто сүлжээ"-ний ард талын байранд миний бие яаралтай түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Х.Солонго, жолооч О.Билгүүн нар маш богино хугацаанд хүрэлцэн ирж аавыг маань зүрхний шигдээс болж байгааг оношилж зүрхний массаж хийж өгч амь насыг нь аварсан. Орж ирээд л маш түргэн оношийг тодорхойлж, маш яаралтай зөв арга хэмжээг авч ажилласан. Мөн хамгийн ойрын эмнэлэгт буюу "ШУГТЭ"-д хүргэж өгсөн бөгөөд аав маань эмнэлэгт ирсэн даруйдаа хоёр хагалгаанд орж хагалгаа амжилттай болсноор амьд үлдсэн. Тус ШУГТЭ рүү хүргэх замд хоёр ч удаа аавын маань зүрх зогссон бөгөөд тус хугацаанд Х.Солонго эмч зүрхний массаж хийж өгч амьсгал оруулж өгсөн. Тус эмчдээ болон жолооч нарынхаа амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. ЧД-ийн 16-р хорооны иргэн Х.Магадсайхан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №103, G240222021

Нийслэлийн түргэн тусламжийн БГД-ийн эмч М.Лхамхүү, жолооч Т.Батбаатар нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай ирж ээжийн минь амь насыг аварсан явдалд маш их баярлаж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БГД-ийн 2-р хорооны иргэн С.Хандмаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №104, G240223020

2024.02.21-22-нд шилжих шөнө СХД-н 34 дүгээр хороонд эхнэр хүүхэд хоёр маань угаартаад Нийслэлийн түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Дуудлагын дагуу түргэний эмч Б.Туяа болон жолооч Ю.Батбилэг нар түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тус хоёр албан хаагчдынхаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. СБД-ийн 10-р хорооны иргэн С.Нэргүйжав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №105, G240223146

БГД-ИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 2-Р ЭЭЛЖИЙН ИХ ЭМЧ П.СУВДГЭРЭЛ, ЖОЛООЧ Л.ЭНХЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙНА. Хурдан шуурхай ирж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №106, G24026071

Миний бие багтраа өвчтэй бөгөөд өндөр настай. БЗД-н Яаралтай тусламжийн их эмч М.Мөнхтуяа жолооч С.Батбаатар нартаа маш их баярлалаа. Түргэн шуурхай ирж миний тариаг хийж өгсөн. Намайг эмнэлэгт хэвт гэж байнга хэлдэг бөгөөд эмнэлэгт хэвтэхээс, оронд хэвтэхээс ч залхдаг. Миний дуудлагыг хүлээж авч түргэнээр ирж эмнэлгийн тусламж үзүүлдэг та бүхэнд маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ талархаж баярлаж байгаа учраас цааш нь дамжуулж өгнө үү. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №107, G240226060

ЧД-ын түргэн тусламжийн төвийн 3 дугаар ээлжийн эмч А.Золжаргал, жолооч Б.Мижидсамдан нарт талархал илэрхийлж байна. Түргэн шуурхай ирж амь насыг минь аварч өгсөн. Үнэхээр их баярлалаа. БГД-ийн 6-р хорооны иргэн Г.Анужин

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №108, G240223033

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Л.Отгонзаяа жолооч Г.Булгантамирт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй та бүхэнд талархаж байна. Мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. ХУД-ийн 3-р хорооны иргэн Н.Долгорсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №109, G240226091

Нийслэлийн түргэн тусламжийн эмч БЗД-ийн 1 дүгээр ээлжийн эмч М.Бат-Эрдэнэ, жолооч Ж.Ариунбаатар нарт талархал дэвшүүлж байна. Миний бие халтирч унаад бэртсэн байхад түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөнд баярлаж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БЗД-ийн 4-р хорооны иргэн Ч.Баатархүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №110, G240226087

СБД-ийн 103 түргэн тусламжийн эмч Гүнд.Болормаа, жолооч Б.Далайжаргал нарт талархал дэвшүүлж байна. Цаг алдалгүй хурдан шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлж өгсөнд маш их баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. СБД-ийн 2-р хорооны иргэн Д.Гангаадарь

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №111, G2402200

Нийслэлийн түргэн тусламжийн эмч М.Цэрэнчимэд жолооч М.Даваасамбуу нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БЗД-ийн 32-р хорооны иргэн Ш.Өрнөх

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №112, G240227042

Нийслэлийн Түргэн Тусламжийн 103 төвийн Баянзүрх салбарын эмч М.Бат-эрдэнэд баярлаж талархсанаа илэрхийлж байна.Иргэн би жирэмсэн өвдөөд гэрт минь эх барьж авсан юм. Түргэн шуурхай мэргэжлийн өндөр ур чадвартай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 11-р хорооны иргэн Б.Долгорсүрэн.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №113, G240228043

Нийслэлийн түргэн тусламжийн мэс заслын эмч Г.Лхагважав, жолооч М.Хэрлэн нарт талархал дэвшүүлж байна. Миний хүйсний эвэрхий эргэдэг ба тус эмч нь маш түргэн шуурхай ирж буцаан оруулж өгсөн явдалд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 1-р хорооны иргэн Д.Жаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №114, G240228047

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн зохицуулагч эмч Б.Батзул, дуудлагын эмч А.Батбаяр, Жолооч Г.Булгантамир нарт талархал илэрхийлж байна. Би өчигдөр гэртээ байж байгаад угаартсан бөгөөд маш түргэн шуурхай ирж яаралтай Цэргийн төв эмнэлэгт хүргэж амь насыг минь аварсанд маш их баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 31-р хорооны иргэн Р.Хүрэлбаатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №115, G240228064

БГД-ийн 17-р хороо, 36и-2-т манай ээж ухаан алдаж унасан байхад түргэн шуурхай ирж эмчилгээ хийж өгсөн эмч Т.Эрдэнэсүрэн, жолооч Р.Хүрэлбаатар нарт маш их баярлалаа. Та нартаа ажлын амжилт хүсье. БГД-ийн 6-р хорооны иргэн Б.Нарансолонго

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №116, G240228013

СБД-н 6 дугаар хороонд өнөөдөр буюу 2024.02.28-ний өдөр 11:00 цаг өнгөрч байхад Нийслэлийн түргэн тусламж 103 дугаарт дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу эмч А.Цолмон жолооч Х.Басбаатар нар түргэн шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээг маш чанартай сайн хийж өгсөн. Тус эмч, жолооч хоёртоо баярласан талархсанаа илэрхийлж байна. БГД-ийн 14-р хорооны иргэн Д.Думаа.

 

 

ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn