slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

2024 оны 3-р сард ирсэн талархал

2024 ОНЫ 3 ДУГААР САРД ИРГЭДЭЭС ИРСЭН ТАЛАРХАЛ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №117, G240229089

ЧД-ийн 103 яаралтай тусламжийн 2 сарын 27-ны өдөр гарсан 3-р ээлжийн дуудлагын эмч А.Золжаргал, жолооч Д.Алтанбаяр нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж цаг алдалгүй яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн дүүгийн минь амь насыг аварч өгсөн ачтан та нарт маш их баярлаж талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. ЧД-ийн 18-р хорооны ргэн С.Одонтунгалаг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №118, G240229049

Нийслэлийн түргэн тусламжийн 2-р ээлжийн эмч Б.Баяндалай жолооч Ж.Ариунбаатар нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, хүний төлөө сэтгэлтэй, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №119, G240229062

Нийслэлийн Түргэн Тусламжийн 103 төвийн БГД-ийн эмч Г.Тогтох жолооч О.Мөнхбат нарт эгчийг минь түргэн шуурхай ирж үзэн яаралтай эмнэлэгт хүргэж өгсөнд баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЧД-ийн 11-р хорооны иргэн Т.Намуун

Засгийн газрын 1800-1200 оператораас ирсэн талархал №120, С240301012

Түргэн тусламжийн эмч Ч.Анужин, жолооч Ц.Золбаяр нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. БЗД-ийн 8-р хорооны иргэн П.Нарантуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №121, G240301057

Нийслэлийн түргэн тусламжийн ЧД-ийн салбар 3-р ээлжийн эмч Г.Мөнхбат жолооч Ж.Наранбат нар маш хурдан шуурхай ирж байна. Нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Мөн зөөврийн эхотой болсон нь маш зөв байна шүү. БГД-ийн 6-р хорооны иргэн С.Жаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №122, G240304013

БЗД-ийн 26-р хороонд өнөөдөр буюу 2024.03.04-ний өдөр Нийслэлийн түргэн тусламж 103 дуудсан бөгөөд дуудлагын дагуу Г.Алтанчулуун эмч, жолооч Ж.Ширнэндаваа нар түргэн хугацаанд хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Түргэн шуурхай ирж, найрсаг сайхан эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн тус албан хаагч нартаа маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. БЗД-ийн 26-р хорооны иргэн Д.Анхбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №123, G240304012

ЧД-ийн 103 түргэний эмч Ч.Хулан, жолооч Т.Гүнтэвсүрэн нарт талархал илэрхийлж байна. Манай хүү харвалт өгөөд дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж үйлчилсэн. Та бүхэндээ баярлалаа. ЧД-ийн 14-р хорооны иргэн М.Үржинжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №124, G240304032

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн эмч Г.Алтанчулуун, жолооч Ж.Ширнэндаваа нарт талархал дэвшүүлж байна. Манай ээжийн бие муудахад түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгсөнд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 15-р хорооны иргэн М.Цогтгэрэл.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №125, G240304053

Нийслэлийн түргэн тусламжийн Чингэлтэй салбарын 3-р ээлжийн их эмч Ч.Хулан болон жолооч Д.Алтанбаяр нарт талархал илэрхийлж байна. Маш түргэн шуурхай ажиллаж, цаг алдалгүй эмчилгээ тусламж үзүүлж дүүгийн минь амийг аварсанд маш их баярлалаа. Эх орон, элгэн садан монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, эмчилгээ тусламж үзүүлж буй алтан гартай эмч ажилчдадаа чин сэтгэлээсээ талархаж байна. М.Батжаргалын гэр бүлээс. Уламжилж өгнө үү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №126, G240305009

Нийслэлийн түргэн тусламжийн ээлжийн ахлах Д.Нямсүрэн түргэний эмч М.Цэрэнчимэд жолооч М.Даваасамбуу нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БЗД-ийн 14-р хорооны иргэн Т.Галтхүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №127, G240305008

Сайн байна уу. Нийслэлийн 103 түргэн тусламжийн БЗД-ийн түргэний эмч М.Цэрэнчимэд, жолооч Р.Пүрэвдорж хоёрт маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. 2024 оны 3 сарын 3 өдөр манай ээж Доржпүрэв Болормаа нь биеийн эрүүл мэндийн байдал эрс муудаж гэртээ ухаангүй байх үед дуудлагаар ирж түргэн шуурхай үйлчилж, амь насыг нь аврахад тусаллаа. Харилцаа сайтай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Иргэн Сайнхүү овогтой Баярхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №128, G240305063

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн 2 дугаар ээлжийн эмч М.Цэрэнчимэд болон жолооч Р.Пүрэвдорж нарт талархал илэрхийлж байна. Би 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр түргэн тусламж дуудсан бөгөөд маш түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээ үзүүллээ. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. ХУД-ийн 8-р хорооны иргэн Н.Азжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №129, G240306004

Өнөөдөр БГД-ийн яаралтай тусламжийн 2-р ээлжний их эмч Г.Тогтох жолооч А.Ариунболд нарт маш шуурхай ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №130, G240306094

БЗД-ийн 103 яаралтай түргэн тусламжийн эмч О.Бүрэнцогт, Жолооч Ч.Отгонбат нарт талархал дэвшүүлж байна. Миний ахын бие гэнэт муудаж 103 дуудлага өгснөөр тус эмч мэргэжилтнүүд нь цаг алдалгүй түргэн шуурхай ирж тусламж үйлчилгээ үзүүлэн амь насыг нь аварлаа. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Ренцэндоржын гэр бүл.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №131, G240307016

БГД-ийн Яаралтай түргэн тусламжийн эмч Г.Алтанчулуун, жолооч Ж.Ширнэндаваа нарт талархал илэрхийлмээр байна. 80 настай ээжийг маань түргэн шуурхай үзээд ГССҮТ-д хүргэн ирсэнд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 30-р хорооны иргэн Н.Дуламжав.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №131, G240307031

Манай хүүхэд ларенгит болоод хоолой нь боогоод дуудлага өгөхөд төв түргэн тусламжийн 2-р ээлжний эмч П.Сувдгэрэл Н.Пүрэвдорж нарт талархал илэрхийлье. Ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 25-р хорооны иргэн Б.Нямбадам

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №132, G240307016

Түргэн тусламжийн нэгдүгээр ээлжийн эмч П.Сувдгэрэл жолооч н.Пүрэвсүрэн нарт талархал илэрхийлж байна. Миний бие Астма багтраатай хүн бөгөөд сая Төмөр замд ирээд тариа хийлгээд явлаа. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №133, G240307047

Миний ээж Ж.ГАЖИД нь өглөө зүрхний шигдээс болж СХД-ийн 103 түргэн тусламжид дуудлага өгсөн юм. Улмаар тус төвийн дуудлагын эмч Б.Сайнхишиг, жолооч Н.Галбадрах нар нь түргэн шуурхай ирж, яаралтай арга хэмжээ авч тусламж үйлчилгээ үзүүлж өгсөнд маш их баярлан талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 6-р хорооны иргэн Д.Даваахүү.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №134, G240307090

Түргэн тусламжийн нэгдүгээр ээлжийн эмч П.Сувдгэрэл жолооч Н.Пүрэвдорж нарт талархал илэрхийлж байна. Миний бие Астма багтраатай хүн бөгөөд сая Төмөр замд ирээд тариа хийлгээд явлаа. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №135, G240311010

Түргэн тусламжийн хоёрдугаар ээлжийн эмч П.Сувдгэрэл, Н.Ренчинжамц жолооч Н.Пүрэвдорж, О.Отгонбаярт нарт талархал илэрхийлж байна. Миний бие астма багтраатай хүн бөгөөд сая надад эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай хүргэж өгсөнд талархаж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №136, G240311021

БГД-ийн 24 дүгээр хорооны иргэн. Нийслэлийн 103 түргэн тусламжийн дуудлагын эмч Л.Отгонзаяа, жолооч Г.Булгантамир нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж өгсөн юм. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, гэгээн үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. БЗД-ийн 16-р хорооны иргэн Д.Уранбилэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №137, G240311086

СХД-ийн 7 дугаар хорооны иргэн. Өглөө 07 цагт ирсэн 103 түргэн тусламжийн дуудлагын эмч А.Билгүүн болон Ц.Батгэрэл жолоочид талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж маш сайхан харилцаж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан тул баярлаж байгаагаа уламжилж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 7-р хорооны иргэн С.Туул

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №138, G240311072

Нийслэлийн түргэн тусламжийн СХД-ийн 3 дугаар ээлжийн эмч Б. Сайнхишиг жолооч Т. Батсүх нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 42-р хорооны иргэн Б.Мандахбаяр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №139, G240311067

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Г.Алтанчулуун жолооч Ж.Ширнэндаваа нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. СБД-ийн 13-р хорооны иргэн Л.Өлзийжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №140, G240311064

БГД-ийн 103 яаралтай тусламжийн дуудлагын эмч Г.Болормаа, жолооч И.Ням-эрдэнэ нарт талархал дэвшүүлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж, цаг алдалгүй яаралтай тусламж үйлчилгээ ээжид минь үзүүлж амь насыг нь авран хамгаалж өгсөн юм. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. СХД-ийн 28-р хорооны иргэн С.Баяраа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №141, G240311028

Манай нөхөр хөлдөө бэртэл аваад нийслэлийн түргэн тусламжийн эмч Л.Отгонзаяа жолооч Г. Булгантамир нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. ХУД-ийн 9-р хорооны иргэн Б.Чулуунцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №142, G240312007

Миний бие 2024.03.07-ний өдөр ЧД-ийн 8 дугаар хорооны зүүн тасганы 6-69 тоот гэртээ хашаан дотроо юм хийж байгаад гэнэт ухаан алдаж унасан байсан. Гаднаас хүүхэд орж ирээд яаралтай түргэн 103 дуудсаны дагуу түргэн тусламжийн эмч Б.Хулан болон жолооч Д.Алтанбаяр нар хүрэлцэн ирж шуурхай арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж амь насыг минь аварсан. Тус эмчийнхээ зөвлөсний дагуу 4-5 хоног хэвтрийн дэглэм барьж одоо бие минь харьцангуй сайжирсан. Тус эмч Б.Хулан, жолооч Д.Алтанбаяр нартаа чин сэтгэлээсээ маш их баярлаж талархаж байна. ЧД-ийн 8-р хорооны иргэн Б.Батэрдэнэ.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №143, G240312039

Нийслэлийн Түргэн Тусламжийн 103 төвийн ЧД-ийн эмч Б.Бүрэнжаргал жолооч Ж.Наранбат нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ЧД-ийн 10-р хорооны иргэн Н.Даваажав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №144, G240312

СХД-ийн 18 дугаар хорооны оршин суугч байна. Нийслэлийн СХД-ийн түргэн тусламжийн 103-ын эмч Г.Наранхүү, жолооч П.Ганзориг нарт талархал дэвшүүлж байна. Яаралтайгаар түргэн дуудахад шуурхай ирж анхны тусламж үзүүлж өөрөөсөө катиатор гаргаж сольж цэвэрлэж өгсөнд баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №145, G240313087

БЗД-ийн түргэн тусламжийн төвийн эмч М.Бат-Эрдэнэ жолооч З.Ууганбаяр нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. СБД-ийн 16-р хорооны иргэн Б.Нарангэрэл

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №146, G240314019

ХУД-н 15 дугаар хорооны Хансвилл хотхоны 102-806 тоотод өнөөдөр буюу 2024.03.14-ний өдөр түргэн тусламж 103 дуудсаны дагуу, 10:40 минутын орчимд их эмч Г.Лхагважав болон жолооч Х.Басбаатар нар түргэн шуурхай хүрэлцэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тус эмч, жолооч хоёртоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. ХУД-ийн 15-р хорооны иргэн О.Баатар

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №147, G240314028

БГД-ийн түргэн тусламжийн нэгдүгээр ээлж эмч А.Хулангуа, Х.Энхбат жолооч Э.Зоригтсан нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөрт амжилтыг хүсэн ерөөе. БГД-ийн 22-р хорооны иргэн Х.Саранхүү

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №148, G240314044

СБД-ийн түргэн тусламжийн төвийн жолооч Г.Сүрэндорж, эмч Ц.Батчимэг нарт талархал илэрхийлж байна. Дуудлагын дагуу түргэн шуурхай ирж тусламж үзүүлсэн. Баярлалаа. БЗД-ийн 35-р хорооны иргэн Б.Дэлгэржаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №149, G240314081

ЧД-ийн түргэн тусламжийн 3-р ээлжийн эмч Б.Хулан болон жолооч Д.Алтанбаяр нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Түргэн дуудаад 10 минутын дотор хүрэлцэн ирж жолооч н.Амгаланбаяр нь анхан шатны тусламж үзүүлж 9-н оёдол тавьж өгсөн. Тус эмч болон жолооч нартаа маш их баярлалаа. СБД-ийн 11-р хорооны иргэн С.Ганболд

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №150, G240314

Миний бие ХУД-ийн 24 дүгээр хороо, Шинэ өргөө хотхонд өнөөдөр буюу 2024.03.13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу Б.Төмөр, Б.Анхбаяр гэсэн хоёр албан хаагч ирсэн. Тус хоёр албан хаагч нь түргэн шуурхай хүрэлцэн ирж хүнд өвчтэй аавд маань эмнэлгийн тусламж үйлчилгээг маш сайн үзүүлсэн. Тус хоёр албан хаагчдаа баярласан талархсанаа илэрхийлж байна. ХУД-ийн 24-р хорооны иргэн Ч.Шийтэр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №151, G240315080

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахлах эмч Д. Батбадрал, түргэний эмч Ч.Хулан, жолооч Ц.Булгантамир нарт талархал илэрхийлж байна. Манай нөхрийн биеийн байдал гэнэт муудаад Чингэлтэй дүүргээс түргэн тусламж дуудсан бөгөөд маш түргэн шуурхай ажиллаж гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэж өгсөнд баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Батжаргалын гэр бүлээс.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №152, G240318079

СХД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Л.Одонцэцэг жолооч Ж.Түвшин нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. СХД-ийн 3-р хорооны иргэн Д.Алтанчимэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №153, G240319008

2024 оны 3 сарын 13-нд 17:00 цагийн үед дуудлагаар ирсэн Нийслэлийн ХУД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Б.Төмөр, жолооч Б.Анхбаяр нарт талархал илэрхийлж байна. Хүүхдэд минь анхан шатны түргэн тусламжийн маш сайн үзүүлсэн, үнэхээр их баярлалаа. ХУД-ийн 3-р хорооны иргэн Б.Отгонбилэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №154, G240315

Нийслэлийн түргэн тусламжийн эмч, жолооч нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БГД-ийн 17-р хорооны иргэн Б.Оюунтүлхүүр

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №155, G240319092

БЗД-ийн эмнэлгийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн эмч Б.Тамжид жолооч Т.Батбаатар нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №156, G240320022

БЗД-ийн 4 дүгээр хороо, 114-26 тоотын оршин суугч. Миний нөхөр 79 настай, 3 сарын 18-ний өглөө зүрх нь хүчтэй өвдөж, 103 дуудлага өгсөн юм. БЗД-ийн 103 яаралтай тусламжийн эмч Э.Одгэрэлд талархал дэвшүүлж байна. Манайх лифтгүй тул яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд 4 давхраас үүрч буулгаж ШУГТЭ-т хүргэснээр эмчилгээ үйлчилгээ авч өнөөдөр элэг бүтэн эмчлүүлээд хэвтэж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. БЗД-ийн 24-р хорооны иргэн Д.Хишигжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №157, G240320075

Нийслэлийн түргэн тусламжийн ЧД-ийн 103-н эмч Б.Чойгомбо, жолооч С.Энхбаяр нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлэн миний ээжийн амь насыг аварсанд бид маш их баяртай байна. Алтан гартай та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. ЧД-ийн 12-р хорооны иргэн Ц.Галжаргал

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №158, G240321051

Нийслэлийн түргэн тусламжийн эмч В.Цэрэнхүү жолооч Содаярсайхан нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 43-р хорооны иргэн Б.Чулуунцэцэг.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №159, G240321025

Нийслэлийн түргэн тусламжийн төв салбарын эмч Б.Мянганцэнд, жолооч А.Мөнхзул, ээлжийн ахлагч Б.Батзул нарт талархал дэвшүүлж байна. Миний бие багтраа өвчтэй өндөр настан юм. Тухайн хамт олон нь яаралтай ирж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн явдалд баярлаж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Од-Хорлоо.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №160, G240322002

3 дугаар сарын 20 ний орой толгойгоо юманд цохиод таг болохоор нь нийслэлийн түргэн тусламж дуудахад түргэн шуурхай ирсэн төв салбарын эмч Н.Наранчимэг жолооч Ц.Чинсанаа нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БГД-ийн 8-р хорооны  иргэн Ч.Түмэнжаргал.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №161, G240322024

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвийн БГД-т 3 дугаар 20 үйлчилсэн эмч Т.Эрдэнэсүрэн жолооч Р.Хүрэлбаатарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь амжилт амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БГД-ийн 19-р хорооны иргэн Э.Бадрах

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №162, G240322101

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн А.Билгүүн жолооч Т.Батсүх нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. СХД-ийн 24-р хорооны иргэн Л.Оюун

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №163, G240322108

СБД-ийн 11 дүгээр хороонд 3 дугаар сарын 20 өдөр үйлчилсэн түргэний эмч Б.Чойгомбо жолооч С.Энхбаяр нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БЗД-ийн 4-р хорооны иргэн Д.Цэнд-Аюуш

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №164, G240322117

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний ээж Д.Баасантогтоход эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж эрүүл мэндийн үйлчилгээг чанартай сайн үзүүлсэн Сонгинохайрхан салбарын 103 түргэний эмч, Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн эмч Гүнд.Болормаа, жолооч С.Батжаргал нарт талархал илэрхийлж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй харилцаа сайтай энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. ЧД-ийн 18-р хорооны иргэн Н.Ганцэцэг

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №165, G24032

Нийслэлийн түргэн тусламжийн тасгийн их эмч Э.Одгэрэлд Талархал илэрхийлэх нь: Манай өвөө болох Л.Мижирчойенд 3-р сарын 18-ны өдрийн үүрээр БГД 4-р хороо 114 байр 26 тоот хаягт дуудлагаар очин зүрхний шигдээс өвчнийг цаг алдалгүй оношилж үүрч гүйж машинд тээвэрлээд дараагийн шатлалд яаралтай шилжүүлж өгсний ачаар хүндрэлээс холуур энх тунх байгаад бид маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. ХУД-ийн 10-р хорооны иргэн Т.Чандмань-Эрдэнэ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №166, G240325060

Нийслэлийн түргэн тусламжийн Н.Золжаргал жолооч Г.Төмөрхүү нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 42-р хорооны иргэн Ө.Цэцэгээ

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №167, G240325068

БГД-ын түргэн тусламжийн М.Наранзуун эмчид талархал илэрхийлж байна. 3 дугаар сарын 24-ны 19 цагт 103 дугаарт манай хүү таталт өгөөд би дуудлага өгсөн юм. Манай хүүд таталтын эсрэг тариа хийгээд, мултарсан эрүүг нь гаргаад, эмнэлэгт хүргэж өгсөн. Танд үнэхээр их баярлалаа. БГД-ийн 12-р хорооны иргэн Л.Зурнай

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №168, G240325069

Нийслэлийн түргэн тусламжийн 1 дүгээр ээлжийн эмч М.Наранзуун, жолооч Ц.Гэрэлт-Од нарт талархал дэвшүүлж байна. Манай аавын бие муудаж дуудлага өгөхөд түргэн шуурхай ирж анхны тусламж үзүүлсэн явдалд маш их баярлаж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. ЧД-ийн 20-р хорооны иргэн Б.Баярнэмэх

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №169, G240325070

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Г.Наранхүү жолооч Ш.Мягмарсүрэн нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БЗД-ийн 1-р хорооны иргэн Ө.Баярсайхан.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №170, G240326001

Нийслэлийн түргэн тусламжийн 2-р ээлжийн эмч О.Бүрэнцогт жолооч ОМөнхбат нар нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. БГД-ийн 21-р хорооны иргэн Т.Лхагважав

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №171, G240325070

Нийслэлийн түргэн тусламжийн эмч Н.Шүрэнцэцэг, жолооч Т.Мянганбуу нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе. ХУД-ийн 10-р хорооны иргэн Б.Оюунгэрэл.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №172, G240326073

2024 оны 3 сарын 2-ний өдөр жижүүрт явж байсан СХД-ийн түргэн тусламжийн эмч В.Цэрэнхүү жолооч Д.Алтанбаяр нарт талархал илэрхийлж байна. Манай гэрийнхэн угаартсан байдалтай байхад маш түргэн шуурхай ирж тусламж үзүүлэн, яаралтай хурдан эмнэлэгт хүргэж нэг гэр бүлийн амь насыг аварсанд чин сэтгэлээсээ баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. СХД-ийн 34-р хорооны иргэн Д.Ухнаа.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №173, G240326088

Нийслэлийн түргэн тусламжийн ЧД-ийн 3-р ээлжийн эмч Б.Бүрэнжаргал, жолооч Ж.Наранбат нарт талархал дэвшүүлж байна. Манай аавын бие муудаж түргэн тусламж дуудахад маш шуурхай ирж анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсанд баяртай байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. ЧД-ийн 17-р хорооны иргэн А.Мөнхсайхан

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №174, G240326101

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул салбарын эмч н.Мөнхзул, жолооч н.Алтаншагай нарт талархал дэвшүүлж байна. Манай ээжийн бие муудахад тус эмч нь ирж маш сайн үзэж, зөвлөгөө мэдээллийг хангалттай өгч ажилласанд баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. ХУД-ийн 2-р хорооны иргэн Ц.Бямбаа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №175, G240327037

Нийслэлийн түргэн тусламжийн БЗД-ийн эмч Д.Отгонжаргал, жолооч М.Хэрлэн нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. БЗД-ийн 14-р хорооны иргэн П.Одхорлоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №176, G240327045

СХД-ийн түргэн тусламжийн төвийн эмч Г.Хашчулуун, жолооч М.Мягмарсүрэн нарт талархал илэрхийлж байна. Жирэмсэн эмэгтэй өвдөөд байна гэх дуудлага өгөхөд яаралтай ирж тусламж үзүүлсэн. Та бүхэндээ баярлалаа. СХД-ийн 36-р хорооны иргэн Д.Хулангоо

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №177, G240328018

Би нурууны болон савны хоргүй хавдартай хүн ба өвдөлтийн шоконд орон дуудлага өгөхөд СХД-ийн 3-р хороо Бага наран 41/6г тоотоор ирж түргэн тусламж үзүүлсэн. СХД-ийн түргэн тусламжийн төвийн эмч А.Билгүүн, жолооч Т.Батсүх нарт баярлалаа. Биеийн байдал дээрдэж, сайхан байна. Үнэхээр их баярлалаа. СХД-ийн 3-р хорооны иргэн Д.Гэрэлтуяа

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №178, G240329041

СХД-ийн 103 төвийн түргэний их эмч П.Сандагдорж жолооч С.Батжаргал нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Эелдэг найрсаг харилцаатай түргэн шуурхай үйлчилгээтэй хүний төлөө гэсэн сэтгэлтэй танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. СХД-ийн 18-р хорооны иргэн О.Гэрэл.

Засгийн газрын 11-11 төвөөс ирсэн талархал №179, G240329122

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Э.Ганчимэг жолооч Г.Баасандоржид талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эмч нартаа олон улсын эмч нарын баярын өдрийн мэнд хүргэе. ХУД-ийн 24-р хорооны иргэн Н.Халиун.

ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn