НЯТТ-д ирсэн талархалууд

  • Хэвлэх

Талархал №А141014056

 Нийслэлийн түргэн тусламжийн газрын СХД-ийг хариуцсан 14-р ээлжийн их эмч С.Өнөболд, жолооч Тулга нарт талархалаа илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.·  Нэр: Ариунцэцэг /Баянгол дүүргийн иргэн /

 

Талархал №А141014055

 Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баттуул гэх эмчид талархал илэрхийлье. Аавын минь өвчнийг зөв оношлож, шаардлагатай эмчилгээг хийж өвчин зовиураас салгаж өгсөнд баярлалаа. Доржсүрэн овогтой Мандах.Сонгинохайрхан дүүргийн иргэн

 

Талархал №А141014054

 103-ийн түргэний эмч Бүд, сувилагч Нармандах нарт талархаж байна. Шээс нь хаагдсан хүнийг яаралтай ирж эмчилж өгсөнд маш их баярлаж байна. Ганбаатар Сонгинохайрхан дүүргийн 8 хорооны  иргэн


Талархал №А141015068

 СХД-ийн 2-р хороо Орбитын 41-3 тоотод оршин суудаг. 103 түргэний эмч ирж их эмч Амарзаяа, сувилагч Булганцэрэн нар ирж шуурхай үйлчилгээ үзүүлсэнд талархаж байна.Должинсүрэн Сонгинохайрхан дүүргийн2 хорооны  иргэн/

 Талархал №А141015052

103-ын түргэний эмч Цэрэнчимэд, жолооч Отгонбаатар нарт талархаж байна.

Батцэцэг   Хан-уул  4-р хорооны иргэн

 Талархал №А141015035

103 түргэний их эмч Буянхишиг, Болотуяа жолооч Болормөнх нарт хурдан шуурхай ирж үйлчилсэнд талархал илэрхийлж байна.Дашжид  Баянгол  1-р хорооны иргэн

 

Талархал №А141016046

СХД-ийн иргэн 2014.09.14 өдөр манай аав гудамжинд унасан байсан. СХД-ийн 3-р ээлжийн 103-ийн их эмч Анхтуяа жолооч Фэлжид нар Түргэн шуурхай үйлчилсэнд талархал илэрхийлж байна.Цэрэнжаргал   Сонгинохайрхан  6-р хороо иргэн