ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯР

  • Хэвлэх

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чанарын албанаас зохион байгуулж явуулсан үйл ажиллагааг 2018.03.30-ны Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын ажиллах урам зориг сэргэж, ажил мэргэжлээрээ бахархах өдөр болж нийт 100 эмч оролцлоо.

 ·         “Тэргүүний залуу эмч” медаль 4 их эмч шагнагдав.

 ·        Чанарын албаны “Чанарыг эрхэмлэгч” шилжин явах цомыг байгууллагын хэмжээнд жил бүр аялуулдаг. “Чанарыг эрхэмлэгч” цомыг Хан-Уул салбарын хамт олонд шилжин явах цомыг мөнгөн шагналын хамт гардуулав.   

 ·         “Чанарыг эрхэмлэгч” цол тэмдгээр Сувилахуйн албаны дарга Б.Танацэцэг,  их эмч У.Нарантуяа, Б.Эрхэмболд, Н.Алдартүшигнар шагнагдлаа.

 ·         Шинэ залуу эмч нарыг тангараг өргөх ёслолын ажиллагаа гэсэн арга хэмжээний   дор зохион байгууллаа.   

 ·         Эмч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сайн туршлага, шилдэг арга барилыг сурталчлах”Багш шавийн хүндэтгэлийн ёслол” үйл ажиллагаа

 ·         Мөн ажил үүргээрэй маналайлсан 9 их эмчид чанарын  хүрээнд “Хамгийн хамгийн” номинаци  өргөмжлөл, бэлэг дурсгал гардуулан өгөв. 

 ·         Нийт эмч нараас ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилсанд баяр хүргэж эмийн компани тухайлбал Денкфарм, JSA фарм гэм мэт компани 45  эмч нарыг урамшууллаа.