“ЭМНЭЛГИЙН ОРЧИН-АВТОМАШИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ

  • Хэвлэх

Монгол Улсын Шадар Сайд, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан 2012 оны 06/25 тоот тушаал, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 186,187 тоот тушаалын  хэрэгжилтийг хангахаар Нийслэлийн Түргэн Тусламжийн төвийн Чанарын албанаас зохион байгуулсан “Эмнэлгийн орчин-автомашин” сэдэвт өдөрлөг 2018 оны 4-р сарын 26-ны өдөр Автобаазын гадна талбайд боллоо.  

Өдөрлөгт нийт 67 жолооч үүнээс Ж.Золжаргал Бонго маркийн 9794 УНЧ, Т.Энэбиш Старекс маркийн 2315 УБҮ, Б.Баяраа Старекс маркийн 2560 УБҮ, С.Алтансүх Бонго 9314 УНЧ, Н.Өлзийбат Уаз маркийн 0731 УНТ, А.Ганхөлөг Старекс маркийн 2360 УБҮ улсын дугаартай автомашинтай 6 жолооч Герман улсын Эсса хотын Онцгой байдлын автомашин халдваргүйтгэх хоёр хувингийн аргаар жолооч нар автомашинд бүрэн  халдваргүйтгэл, цэвэрлэгээ хийхэд дунджаар 40-45 минут зарцууллаа. Органик бохирдол цэвэрлэх цомогтой хэрхэн ажиллах зааварчилгааг өгсөн.

Өдөрлөг зохиогдсоноор гарсан ач холбогдол нь дуудлагын жолоочийн ажлын байрны эмх цэгц сайжирч, автомашины тоног төхөөрөмжийн халдваргүйтгэл хийхэд бэлтгэх зүйлс, хэрэглэгдэх материал, цэвэрлэх аргачлал, мөн өдөр тутамдаа дэвтэр болон үнэлгээний хуудас хөтлөх шаардлагатай зэрэг мэдээллүүдийг өгсөн.