Гахайн мялзангаас сэргийлье.

  • Хэвлэх

Манай улсад анх удаа Африкийн гахайн мялзан өвчин  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Төв, Булган, орхон аймгуудад бүртгэгдсэн ба уг өвчнөөр 1136 гэрийн тэжээвэр гахай өвчилж, 311 нь үхсэн байна. Энэ өвчин хүний өвчлөл үүсгэдэггүй хэдий ч хүн халдварыг дамжуулдаг тул түүний эсрэг вакцин, эмчилгээ байдаггүй учраас, эдийн засгийн хохирол ихээр учруулдаг зоонозын гоц халдварт өвчин юм. 

Иймд НЭМГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 2/38 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай”

НЗД-ын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны А/20 тоот “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”

Нийслэлийн онцгой комиссын 2019 онй 01 дүгээр сарын14-ны №01 хурлын тэмдэглэл зэрэг  захирамж, зөвлөмжүүдийг НТТТ-ийн нийт эмч, мэргэжилтэн, ажилчдад танилцуулан, гарсан зөвлөмжийг судлуулж ажиллаж байна.