Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний орны зохицуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор:

  • Хэвлэх

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний орны зохицуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор:

“Томуу томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах тухай” Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/07 тоот  тушаалд нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн 8, 9, 13, 16, 17 дугаар хорооны насанд хүрэгсдийн  эмнэлгийн тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 01 хүртэл түр хугацаанд шилжүүлэх тухай,

Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/09 тоот  тушаалд нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27,  дугаар хорооны насанд хүрэгсдийн  дотор болон мэдрэлийн өвчний үеийнхэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг “Ачтан” эмнэлэгт 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 01 хүртэл түр хугацаанд шилжүүлэх тухай тус тус гаргасан тушаалуудыг нийт эмч нарт танилцуулан, мэдээллийн самбарт байршуулан тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна.