slide2.jpg
slide9.jpg
slide11.jpg
slide5.jpg
slide7.jpg
slide1.jpg
slide8.jpg
slide10.jpg
slide3.jpg
slide4.jpg

duudlagiin uzuulelt

 

Ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж

Албан хэрэг хөтлөлтийн систем

Зөвлөмж

dargiin mendchilgee copy

Хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж

ТВ нэвтрүүлэг

tv5

Та өнгөрсөн нэвтрүүлгүүдийн дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

Төрийн албан хаагчдыг ажлын цагаар олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хаалаа.

Image result for block fbImage result for block youtube

 

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23 өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04 өдрийн А/506 тоот захирамжыг үндэслэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт албан хаагдчын цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хязгаарлалт хийлээ.

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор Facebook, twitter, youtube, instgram, steam гэх мэт олон нийтийн сүлжээнээс, онлайн тоглоом, видео сан бүх сайтуудад ажлын өдөр 08:00 цагаас 17:00 цаг хүртэл нэвтрэх эрхийг хаасан болно.

Эмч, сувилагчид суулт зарлалаа

  Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа өнөөдөр 08.00 цаг өнгөрөөгөөд суулт зарлаж байна.

 Тэд Засгийн газрыг Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээг өнөөдөр 17.00 цагт багтаан бүртгэхгүй бол маргаашнаас ажил хаяна гэдэг шаардлага тавьж буй юм. Уг гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж буй юм.

 Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцрох ёстой гэх асуудлыг ч тавиад байна.

НТТТ-ийн яаралтай тусламжийн техник хэрэгсэл гардуулан өглөө.

Image may contain: 6 people, people standing and outdoor    Image may contain: 4 people, people standing, people sitting and indoor

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд НТТТ-д эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын дэд дарга Зэндмэнэ, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон бусад албаныхан оролцлоо.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй Хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

НТТТ-ийн их эмч нар Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцоод ирлээ.

Судан улсын Дарфур мужид явагдсанНҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаандМонгол Улсын Зэвсэгт хүчний II шатны цэргийн эмнэлгийн багийн VIII ээлжийн баг бүрэлдэхүүнд НТТТ-ийн их эмч Б.Халиунаа, А.Алтанзагас, Л.Түвшинбаяр, Н.Алтансар, Б.Саруул нар 1 жил 6 сарүүргээ амжилтай гүйцэтгэж ирсэн талаарх тайлангаа Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш болон  удирдлагуудад тавилаа.


НТТТ-ийн их эмч Ш.Мягмар БНӨСУ-д албаа нэр төртэй гүйцэтгэж Талархал ирлээ.