Түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025” 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

  • Хэвлэх

Хүндэтгэлийн илтгэгчээр

- НТТТ-ын 95 жилийн түүхэн замнал, хэтийн хөгжил НТТТ-ийн дарга С.Ариунболд

- Хүндэтгэлийн лекц МУ-ын Ардын багш БУ-ны доктор, профессор А.Гүрбадам

Зочин илтгэлээр

- “Нийслэлийн Түргэн тусламжийн төв (НТТТ)-ийг Түргэн тусламжийн үндэсний төв (ТТҮТ) болгон шинэчлэх” төслийн танилцуулга МУ-ын Хүний гавьяат эмч АУ-ны доктор Г.Баясгалан

- Гамшиг, нийтийг хамарсан осол гэмтлийн үеийн хариу арга хэмжээнд олон нийтийн оролцоо ба салбар хоорондын хамтын ажиллагаа сэдвээр МУЗН-ийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга нар уригдан ирж боловсролын илтгэл тавьлаа.

Аман илтгэлийн шүүгчээр АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа, МЯЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор М.Наранпүрэв, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, АУ-ны магистр Б.Батцоож нар ажиллаа.

Тус эрдмийн чуулганд ирсэн илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлж шилдгийн шилдэг 4 илтгэлийг шалгарууллаа.

- Тэргүүн байранд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээн дэх гэрийн төрөлтийн судалгаа сэдвээр НТТТ-ийн Даатгал, статистик, мэдээллийн албаны дарга М.Наранбайгаль

- Дэд байранд Артерийн гипертензийн эрсдэлтэй хүмүүсийн дотор өөхжилтийн индексэд нөлөөлөх хүчин зүйл сэдвээр НТТТ-ийн ХУС-ын эмч С.Ганчимэг

- Гутгаар байранд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын тусламж үзүүлээд, нас барсан тохиолдлын судалгаа сэдвээр НТТТ-ийн ЧС-ын ахлах эмч Б.Эрхэмболд

- Тусгай байранд Хэвлийн цочмог өвдөлттэй, эзлэхүүн багасалтын шоктой өвчтөнд мобайл технологи ашиглан ivc үнэлж, эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлсэн тохиолдол сэдвээр НТТТ-ийн ТС-ын эмч Х.Солонго нар байр эзэллээ.