"Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, бэлэн байдал” сэдэвт сургалт амжилттай зохион байгууллаа.

  • Хэвлэх

АМДА олон улсын байгууллагын Тогтвортой энх тайвны төлөө дэлхий нийтийн түншлэлийнзахирал, удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Таэ Намба, АMDA International Mongolia-ийн монгол дахь төлөөлөгч болон тус төвийн захирал Ц.Пүрэвдаш нар цаашдын хамтын ажиллагаа болон сургалт, семинар зохион байгуулах талаар зөвлөлдөн ярилцсаны үндсэн дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 1/898 албан тоотоор Нийслэлийн түргэн тусламжийн төв болон АМДА олон улсын байгууллагын хамтарсансеминар зохион байгуулахаар тогтсон.

 

Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн штабын эмч мэргэжилтнүүдийг чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байна. Иймд АМДА олон улсын байгууллагын Азийн эмч нарын холбооны эмч Такуши Сатотой хамтран дээрх сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын сургалтын танхимд зохион байгуулсан.

Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагын нийт 121 гамшгийн штабын эмч мэргэжилтнүүд бүртгүүлэн Гамшгийн үеийн тусламж болон Анхны тусламжийн аргачлал сэдэвт эмч Такуши Сатогийн онол дадлага хосолсон тус бүр 2 цагийн сургалтад хамрагдсан.