НТТТ-ийн яаралтай тусламжийн техник хэрэгсэл гардуулан өглөө.

  • Хэвлэх

Image may contain: 6 people, people standing and outdoor    Image may contain: 4 people, people standing, people sitting and indoor

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд НТТТ-д эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын дэд дарга Зэндмэнэ, НТТТ-ийн захирал Ц.Пүрэвдаш болон бусад албаныхан оролцлоо.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй Хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.