Эмч, сувилагчид суулт зарлалаа

  • Хэвлэх

  Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа өнөөдөр 08.00 цаг өнгөрөөгөөд суулт зарлаж байна.

 Тэд Засгийн газрыг Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээг өнөөдөр 17.00 цагт багтаан бүртгэхгүй бол маргаашнаас ажил хаяна гэдэг шаардлага тавьж буй юм. Уг гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж буй юм.

 Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцрох ёстой гэх асуудлыг ч тавиад байна.