Төрийн албан хаагчдыг ажлын цагаар олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хаалаа.

  • Хэвлэх

Image result for block fbImage result for block youtube

 

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23 өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04 өдрийн А/506 тоот захирамжыг үндэслэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт албан хаагдчын цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хязгаарлалт хийлээ.

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор Facebook, twitter, youtube, instgram, steam гэх мэт олон нийтийн сүлжээнээс, онлайн тоглоом, видео сан бүх сайтуудад ажлын өдөр 08:00 цагаас 17:00 цаг хүртэл нэвтрэх эрхийг хаасан болно.