Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч япон улсад гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлээд эх орондоо ирлээ

  • Хэвлэх

Япон улс өнгөрсөн 07 сарын 08-нд хүчтэй аадар бороо орсны улмаас сүүлийн 30 жилд тохиолдоогүй байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улсын 11 бүс нутаг үерийн усанд автсаны улмаас 200 гаруй хүн нас барж, 60 хүн ор сураггүй алга болсон байна.Одоогоор бороо намдсан ч ихэнх газар үерлэж, хөрсний нуралт үүссэн бөгөөд хэд хэдэн эмнэлгийн барилга нурж, хоёр сая иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Иймд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь“АМДА” Олон улсын байгууллагатай 6 дах жилдээ хамтран ажиллаж бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн их эмч А.Алтанзагас 2018 оны 08 сарын 05-аас 08 сарын 12-ний хооронд Япон улсад ажиллаж, Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран гамшигт өртөж гэр оронгүй болсон, нүүлгэн шилжүүлж ирсэн иргэдэд үзлэг оношилгоо хийж, хоол хүнс, эм тариа зэрэг эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлсэн.

 

Өнгөрсөн 2013 онд Филиппин улсад тохиолдсон байгалийн гамшгийн үеэр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 2 их эмч тусламжийн шугамаар очиж ажилласан бол өдгөө Япон улсад тус төвөөс нэг их эмч ажиллаж Монгол улсын эрүүл мэндийн салбарт чухал үүрэг гүйцэтгэлээ.

А.Алтанзагас эмч нь 2013 онд Филиппин улсын гамшгийн үед 2016-2017 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд их эмчээр ажиллаж байсан туршлагатай эмч нарийн нэг юм.

Энэ нь Нийслэлийн Түргэн тусламжийн эмч нар байгалийн гамшигт өртсөн гадаад улсад эмнэлгийн тусламж үзүүлсэн хоёр дах түүхэн үйл явдал боллоо.