НТТТ-ийн эмч, жолооч нар гал түймрийн аюулаас хүний амь аварлаа.

  • Хэвлэх

2019 оны 11-р сарын 20-ний үүрээр БЗД 12 хороонд айлын байшин гэр шатаж байх үед НТТТ-ийн дуудлагын их эмч Одгэрэл, жолооч Гүнтэвсүрэн, дагалдан эмч Мөнхдэлгэр нар шатаж буй айлаас 5 хүүхэд 1 том хүний амь насыг аварч газар дээрхи тусламжийг үзүүлэн эмнэлэгт хүргэн өгчээ. Эмч, жолооч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.