Их эмч М.Хулан, Жолооч Э.Бямба-Эрдэнэ нар “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

  • Хэвлэх

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шөнө тус төвийн Их эмч М.Хулан, Жолооч Э.Бямба-Эрдэнэ нар түргэн тусламжийн дуудлагад явж байх үедээ галын аюулаас бага насны 4 хүүхдийг аварч, галыг газар авахаас урьдчилан сэргийлж галыг унтраан шуурхай ажилласан билээ. Тус өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Их эмч М.Хулан, Жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Мөн "Нийслэлийн түргэн тусламжийн төв"-ийн даргын тушаалаар 1 сарын үндсэн цалингаар урамшуулахаар шийдвэрлэлээ. Энэ цагийн эгэл баатрууддаа эрүүлийг хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье.