- Нэмэлт мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 2023 оны 1 сарын 13, Баасан гариг, 7:31
2023 оны 1-р сарын 13-ны өдөр Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн 1-дүгээр ээлжийн 75 эмч, ажилчид “Ердөө л 90 мин” халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх их цэвэрлэгээний ажлын хүрээнд салбарын гадна орчны их цэвэрлэгээг чанартай хийж гүйцэтгэлээ. Уг цэвэрлэгээгээр нийт эдэлбэр газрын цас цэвэрлэх, явган хүний зам дээр тогтсон мөсийг арилгах, машин орох гарах хэсгийн сул шороог шүүрдэж гадна талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.