2025 ОНЫ “ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЖОЛООЧ НАРЫН БАГИЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” СЭДЭВТ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 5 сарын 23, Баасан гариг, 4:39
Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 95 жилийн ойг угтаж, уламжлал болгон зохион байгуулдаг жолооч нарын мэдлэг, ур чадварын түвшнийг дээшлүүлэх, нэг нэгнээсээ суралцах, туршлага солилцох зорилгоор 6 төрлөөр ур чадварын тэмцээн зохион байгуулсан.
- Замын хөдөлгөөний дүрэм
- Тоног төхөөрөмж ажиллуулах
- Амилуулах тусламж үзүүлэх
- Дугуй солих
- Жолоодох ур чадвар
- Хурд, хүч гэсэн өртөөгөөр авхаалж самбайгаа сорьж амжилттай оролцсон.
Хурд, Шонхорууд, Жокер гэсэн гурван баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож шилдэг багыг шалгаруулсан.
1-р байр 87 оноогоор 3-р ээлжийн Хурд баг
2-р байр 78 оноогоор 2-р ээлжийн Жокер ба
3-р байр 71,8 оноогоор 1-р ээлжийн Шонхорууд баг
Шилдэг ур чадвартай жолоочоор 23,4 оноогоор 2-р ээлжийн жолооч Б.Цогдэлгэр нар тус бүр шалгарлаа.
Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгээр Жолооч Б.Анхбаяр, Г.Баасандорж, А.Түмэнбаяр, Ц.Жамц, С.Пүрэвжаргал, Ж.Сүхсайхан, Р.Хүрэлбаатар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Жолооч Б.Очирпүрэв, Ш.Очирсүх, С.Батбаатар, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” цол тэмдгээр Засварын механик Э.Эрхэмбаяр, Жолооч З.Ууганбаяр, Х.Баянмөнх, Г.Төмөрхүү, О.Мөнхбат, Э.Бадарч, С.Энхбаяр, Г.Анхныбаяр, Авто тээврийн салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Засварчин Б.Нямдорж нар тус тус шагнагдлаа.