“УЛААНБААТАР МАРАФОН-2025” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД НТТТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ...
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 5 сарын 26, Даваа гариг, 7:45
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Улаанбаатар марафон-2025 Олон Улсын гүйлт зохион байгуулах тухай” А/402 дугаар захирамж, “Улаанбаатар марафон-2025 Олон Улсын гүйлтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/649 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/128 дугаар тушаал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын 2025 оны А/44 дүгээр тушаалын дагуу 5 баг эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүст газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. Энэ хугацаанд нийт 67 хүнд үзлэг хийж, тусламж үзүүлсэн. Мөн төвийн 15 ажилтан 5 км , 2 их эмч 10 км, 1 их эмч 21 км зайд амжилттай оролцсон.
ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА