ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 5 сарын 28, Лхагва гариг, 0:46
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн урилгаар ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петэр Рэнцил, Профессор Валтер Попп нар өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр санал солилцсон уулзалт боллоо. Дашрамд дурдахад айлчлалын үеэр Улаанбаатар хот, Эссэн хотын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд талууд нийтийг хамарсан осол, гамшгийн үеийн аврах үйл ажиллагаа, түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлэг хүртэлх тусламжийн халдварын сэргийлэлтийн мөрдөх зэрэгт харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах гэх мэт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа билээ.