“ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ БА ХЯНАЛТ” СЭДЭВТЭЙ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 6 сарын 9, Даваа гариг, 5:39
MeshHp.mn (Mongolian Emergency Service Hospital Hygiene Project) төслийн хүрээнд ХБНГУ-ын Эссэн хотын Hy Ko Med эмнэлгийн дарга, эрүүл ахуйч, халдвар судлаач, АУ-ны доктор, профессор Валтер Попп болон тус эмнэлгийн халдвар сэргийлэлтийн баг нь Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Медклийн ХХК, Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Эмнэлгийн халдварын сэргийлэлт ба хяналт” сэдэвтэй ОУ-ын сургалтыг 06- р сарын 09-12-ны өдрүүдэд ЦССҮТ-ийн хурлын зааланд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад 60 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоонд олон улсад мөрдөж байгаа заавар, протоколын талаар мэдлэг, мэдээлэлтэй болох юм.