"Сувилагчийн алдар" зөвлөгөөн

  • Хэвлэх

2017 оны 05 дугаар сарын 12 ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хамт олон болон сувилахуйн алба олон улсын сувилагч нарын өдрийг амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнд:

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвөлгөөнд байгууллага хамт олноороо амжилттай оролцсон.


 “Сувилахуйн шилдэг тусламж үйлчилгээтэй байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд 2-р байр эзэлж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 1, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”-аар 1, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны шагнал “Хүндэт жуух”-аар 3, Монголын залуучуудын холбооны шагнал “Тэргүүний залуу” алтан медалиар 3, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар 2, Монголын сувилагчдын нийгэмлэгийн шагнал “Алтан гарт сувилагч” медалиар 1, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн шагнал “Чанарын тэмдэг”-ээр 2 сувилагч, тусгай мэргэжилтнүүд тус тус шагнагдсан.

 Хан-уул салбарын хамт олон “Үйлс гэгээн сувилагч таны алдрыгбахдан  дуулъя” өдөрлөгийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд “The Corporate” зочид буудалд зохион байгуулсан.