НТТТ-ийн их эмч Л.Бямбацогт Скаутын 31-р Жемборид амжилттай оролцож ЭМЯ-ны ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ-ээр шагнууллаа.

  • Хэвлэх

Image may contain: 3 people, people smiling, people standing and suitАзи, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жемборид идэвхтэй оролцож, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлсэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар нарт ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” шагнал олгов.

Шагналыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулж, тэдэнд ажилд нь амжилт хүслээ.

Ази, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жембори өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 02-нд Улаанбаатар хотод амжилттай зохион болж өнгөрсөн. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм.

Уг арга хэмжээнд 400 гаруй орны 6000 орчим хүүхэд майханд байрлан оролцсон юм.