НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ 2018 ОНЫ "НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-ААР 2-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА.

  • Хэвлэх

Нийслэлийн Засаг даргын 2016 оны оны тавдугаар сарын 04-ний А/342 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааг индексээр үнэлж, урамшуулах журам гарсан билээ. Энэ хүрээнд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, тосгоны эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохих журмын дагуу үнэлгээ хийж, шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг өнөөдөр шалгаруулж НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ нь НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР 2-Р байранд шалгарлаа.


Мөн тус төвийн ээлжийн ахлах эмч Г.Наранжаргал, сувилахуйн албаны дарга Б.Танацэцэг, ашиглалтын инженер С.Оюунсувд, засварчин Д.Энхбаяр нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа. Дээрх амжилт гаргахад тус төвийн нийт захиргаа, аж ахуй, эмч, сувилагч, жолооч инженер техникийн ажилтан, үйлчилгээний ажилтан, нийт хамт олны хамтын их хөдөлмөр тул та бүхэндээ баярлалаа.

 

2019 ондоо амжилтаа улам бататгаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.