ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ СОНСЪЁ, ОЙЛГОЁ
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн огноо 2025 оны 4 сарын 16, Лхагва гариг, 3:43
Өсвөр нас нь хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч өвчлөл, нас баралт, осол гэмтэлд өртөх нь түгээмэл тохиолдож байна. Хорт бодисын хэрэглээ, донтолт, хоол тэжээлийн байдал (таргалалт, шим тэжээлийн хомсдол), хөдөлгөөний дутагдал, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэлд өртөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагддаггүй зэрэг асуудлууд нь өсвөр насанд болон тэдний амьдралын дараагийн үеүдийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг.
Гэхдээ өсвөр насныханд тохиолдож буй нас баралт, өвчлөл, осол гэмтлийн шалтгааны ихэнх нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байдаг.
Өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийт болон өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 4-р сарын 15-аас эхлүүлж буй “ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ СОНСЪЁ, ОЙЛГОЁ” нэг сарын арга хэмжээнд манай хамт олон нэгдэж байна.