slide2.jpg
slide9.jpg
slide11.jpg
slide5.jpg
slide7.jpg
slide1.jpg
slide8.jpg
slide10.jpg
slide3.jpg
slide4.jpg

duudlagiin uzuulelt

 

Ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж

ERP систем

Албан хэрэг хөтлөлтийн систем

Зөвлөмж

dargiin mendchilgee copy

Хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж

ТВ нэвтрүүлэг

tv5

Та өнгөрсөн нэвтрүүлгүүдийн дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

“Сайн туршлага-2018” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн хүрээнд “Сайн туршлага-2018” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 03-ны  өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй ажил юм.

           Энэ өдөр НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 198 бүтээлийн үзэсгэлэн тавигдсан бөгөөд харьяа байгууллага болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Мөнгөн гүүр” эмнэлэг, Нялхасын клиник сувиллын төлөөлөл бүхий 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхлоо. Шүүгчдийн бүрэлдэхүүн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдтэй нэггбүрчлэн танилцаж, нийт 5 номинаци, шилдэг 20 сайн туршлагыг шалгаруулсан юм.


             Үүнд: 1.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажилласан бүтээл номинацид – Шүд эрүү нүүрний төвийн “Хүүхдийн кресло”

2.    Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид –  Өргөө амаржих газар - “Гистероскопи хагалгаа”

3.    Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи, хэрэгжилтийн үр дүн – Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв - “ЭХО-оор яс, үе, булчингийн эмгэгийг оношлох нь”

4.    Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид – Чингэлтэй  дүүргийн эрүүл мэндийн төв “Бага насны хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалтын аргачлал

5.    Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид - Амгалан амаржих газар - “Гарын ариун цэврийг сахих 5 мөчийг үнэлэх SpeedyAudit апликейшн” тус, тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Мөн “Сайн туршлага-2017” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлэн үр дүн тооцон ажилласан:

·         Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

·         Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

·         Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

·         Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

·         Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Сайн туршлага” дэлгэрүүлэх энэхүү үйл ажиллагааг жилээс жилд улам өргөжүүлж, бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар


Холбоос

ub

title

tsagdaa

ulaan zagalmai

 

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чин Ван Чагдаржавын гудамж
И-мэйл: 103@ubhealth.mn

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70193651

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70193691

Гар утас: Хан-Уул салбар - 70193602

http://www.103.ub.gov.mn

"АНХНЫ ТУСЛАМЖ" аппликэйшн

Анхны тусламжийн талаар та гар утаснаасаа мэдээлэл авах боломжтой.

УРИАЛГА: Хүүхдийг эрсдэлээс сэргийлье

Facebook хуудас

БИДЭНТЭЙ НЭГДЭХ

http://capitalregionfarmersmarket.com.au/wp-content/uploads/2014/02/twitter-follow.gif

Чанарын булан

asuult