Парацетамол - эмийн тухай

  • Хэвлэх

Хэрэглэх заалт:

 Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт, халдвар- үрэвслийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

 60 кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд, ахлах ангийн насны хүүхдийн 1 удаагийн тун-05г, хоногийн дээд тун-4г, хүүхдийн нэг удаагийн тун 6-12 настайд 0.24г, 1-6 настайд 0.12-0.24г, 3 сартайгаас 1нас хүртэл 0.024-0.12г байна.

 Анхааруулга:

 Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үе, жирэмсэн хөхүүл эхчүүд, өндөр настан зэрэгт болгоомжтой хэрэглэх шаардлагатай.Барбитуратууд, таталдааны эсрэг бэлдмэлүүд, рифампицин, согтууруулах ундаа зэргийг хамт хэрэглэхэд парацетамолын элгийг хордуулах үйлдэл ихсэнэ. Хүүхдээс хол байлга.

  Тун хэмжээ:  500 мгх10

  Хадгалах нөхцөл: Ердийн нөхцөлд

  Хүчинтэй хугацаа:  3 жил