Мэндчилгээ

  • Хэвлэх

Нийслэлийн иргэдийнхээ  эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө нойр хоолоо умартан, өдөр шөнийг ялгалгүй, ар гэр, амин хувийн эрх ашгаа хойш тавин байж зүтгэж байдаг та бүхний нөр их хөдөлмөрийг Монголын ард түмэн өндөр үнэлж байдаг бөгөөд та бүхнийхээ ямар ч бэрхшээлээс шантралгүй, мэргэжилдээ үнэнч байж, ард түмнийхээ өмнө өргөсөн эмчийнхээ тангарагт ямагт үнэнч байдагт гүн талархал илэрхийлж байна. Олон улсын эмч нарын өдрийг Эрүүл мэндийн яамнаас “Эмч нартаа талархах нэгэн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтооднэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ өдрийг нийт эмч нартаа Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна.

Хүн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж  бахархаж явдаг.Нийгмийн нийт үйлчилгээний бараг тал хувийг эрүүл мэндийн салбар дангаараа үзүүлж байна тэр тусмаа Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төвийн эмч нар мянга мянган хүмүүст дуудлагаар хамгийн түрүүнд яаралтай тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Эмч та нарынхаа ажлын байр нь стрессгүй, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэг, ард түмэндээ нэртэй хүндтэй, алтан гартай байлгахын тулд та бид их зүйлийг хамтран хийж чадна.                  Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Тиймээс эрүүл энх байх нь дээдийн жаргалан гэж Монголчууд бид ярьдаг юм.  Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотын иргэддээ бид эрүүл, аюулгүй хот байгуулна гэсэн амлалт өгсөн. Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын төлөө бид томоохон зорилт тавин ажиллаж байна

Та бүхэндээ болон та нараар дамжуулан таны гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Та бүхний маань юу санасан есөн хүсэл тань сэтгэчилэн биелж үзсэн өвчтөн бүр чинь эдгэрч, үйлчилсэн иргэн бүр нь баярлаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.


Хүндэтгэсэн

Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төвийн захирал                 Ц.Пүрэвдаш