slide4.jpg
slide9.jpg
334813131_163692639806072_1211834470171739927_n 2.jpg
screenshot 2023-11-07 105140.jpg

 

duudlagiin uzuulelt

 

Эмч, эмнэлгийн ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа коронавируст халдвар авч эдгэсэн болон эмчлүүлж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсч ХӨСҮТ болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан юм.

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр энэ үеэр цар тахлын үед нийслэлийнхээ иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжиж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн халдвартай орчинд ажиллаж байхдаа халдвар авсан, эмчлүүлсэн эмч, ажиллагсадынхаа дархлааг дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байсныг хэлсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш “Коронавируст халдвар төдийлөн буураагүй энэ үед ард иргэдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг хүсэж байна” гэлээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд хичээж ажиллахаас гадна иргэдийн хичээл зүтгэл нэн чухал байгааг тэрбээр мөн онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар өнөөдөр мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 60 гаруй ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багцыг гардуулах юм

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо , Чин Ван Чагдаржавын гудамж

Утас: Утас: 321811 /Ажлын цагаар/

Факс: Факс: 321811

Гар утас: Түргэн тусламжийн дуудлагын утас: 103, 70120103 /24 цагаар/

Гар утас: Баянзүрх салбар - 70158083

Гар утас: Сонгионохайрхан салбар - 70170103

Гар утас: Хан-Уул салбар - 70040103

Гар утас:  Чингэлтэй салбар - 70121103

Өргөдөл гомдол хүлээн авах утас: 11327485, 70193623 /Хүний нөөцийн алба/

http://www.103.ub.gov.mn