''Амьсгалын замын лавшруулсан тусламж'' AHA-2020 guideline дадлага, ур чадвар олгох сургалт

  • Хэвлэх

 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын нийт эмч, сувилагч нар 2022 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Амьсгалын замын лавшруулсан тусламж” Нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд, AHA-2020 guideline дадлага, ур чадвар олгох сургалтад хамрагдлаа. Амь тэнссэн үед нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд түргэн тусламжийн баг амьсгалын замын менежментийн тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр лавлагаа шатлалын эмнэлэгт аюулгүй зөв тээвэрлэн хүргэх юм.Тус төвийн сургалтын албанаас эмч сувилагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн шинэ арга зүйд дадлагажуулах сургалтыг тогтмол явуулж байна.