“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай

  • Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Огноо: 2013/09/26/ Дугаар: 353 Улаанбаатар хот

 “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн
хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай

 Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г нэгдүгээр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хоёрдугаар, мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсыг гуравдугаар, амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх тухай зөвшөөрлийн хуудсыг дөрөвдүгээр, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудсыг тавдугаар, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудсыг зургаадугаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай хуудсыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг улсын хэмжээнд сурталчлах, мөрдүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д тус тус үүрэг болгосугай.

3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн яамны жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар ба хэсгийн хороодын үйл ажиллагааны зардлыг байгууллагынхаа жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаалын 1, 4, 5 , 6, 7 дугаар хавсралтуудыг хүчингүйд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ

Хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.