НТТТ-д 3 сард ЗГ-ийн 1111 төвөөс ирсэн талархал

  • Хэвлэх

Талархал №17

03 дугаар сарын 04-нд Яаралтай 103 түргэн тусламжийн эмч н.Аззаяа, жолооч Гүнтэвсүрэн, шуурхай албаны хамт олондоо ажлын амжилт хүсье. Би Баянөлгийгөөс дутуу нярай хүүхдээ онгоцоор 12 цаг 20 минутын нислэгээр Улаанбаатар хотод авчирсан. Энэ хүмүүс маш шуурхай үйлчилгээ үзүүлж, нисэх буудлаас хүүхдийг минь түргэний тэргээр хүлээн авч эмнэлэгт хүргэж ирсэн. Та бүхэндээ баярлалаа.

Баян-Өлгий аймгийн 11 дүгээр баг, Бүркит,  иргэн Б.Бахитгуль

 Талархал №18

Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-ын эмч Дашнямд маш их баярлаж талархсанаа илэрхийлэх гэсэн юм. 3 дугаар сарын 06-нд манай эхнэр гэртээ төрсөн юм. Түргэн шуурхай ирж үйлчилсэнд маш их баярлаж талархаж байна. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

СХД-ийн 26-р хороо Алтан-Овоо 10-19 тоот, иргэн Б.Амарбаясгалан

 Талархал №19

Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-ын эмч Золбоо, жолооч Жаргалсайханд талархал илэрхийлэх гэсэн юм. 3 дугаар сарын 07-нд түргэн шуурхай үйлчилгээгээ үзүүлсэнд маш их баярлаж талархаж байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 9-361 тоот, иргэн О.Булгантуяа